Хөдөлмөр эрхлэлтийн бодлогыг шинэчлэх шаардлагатай
Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбооноос өнөөдөр хөдөлмөр эрхлэлтийн талаар хэвлэлийн бага хурал зарлалаа. Энэхүү бага хурал дээр УИХ-ын гишүүн хөдөлмөр эрхлэлтийн салбарын үүрэг гүйцэтгэгч Н.Номтойбаяр:
Шинэчлэлийн засгийн газар бүтцээ батлахдаа Хөдөлмөрийн яамыг шинээр байгуулсан. Хөдөлмөрийн яам бие даасан бүтцээр анх удаа байгуулагдсан явдалд уг салбарт бодлогын томоохон өөрчлөлт гарна, хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөр эрхлэлтийн салбарт эрс шинэчлэлт хийгдэнэ гэсэн хүлээлт нийгэмд байсан боловч харамсалтай нь хангалттай үр дүнд хүрсэнгүй. Ажилгүйдэл нэмэгдэж байгаа нь статистик тоогоор нотлогдож байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо 2012 оны 8 сарын байдлаар 42700 байсан бол 2014 оны 8 сарын байдлаар 62830-д хүрсэн байна. Иймээс ажилгүйдлийг бууруулахын тулд төр, төрийн бус байгууллага, улс төрийн нам, хувийн хэвшлийн байгууллагууд, иргэд, сошиал нэтворкт идэвхтэй оролцогчдыг хамтарч ажиллаж, нэгдэхийг уриалсан юм. Тэрээр дээрх ажилгүйдлийн асуудлыг зөвхөн статистик тоон үзүүлэлтээр хянаж арга хэмжээ авах нь буруу байгааг дурдсан юм. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ажлын хүрээнд дараах 12 ажилд анхаарал хандуулахаар төлөвлөөд байгаа юм байна.Тухайлбал:
1. Статистик мэдээллийн үнэн бодит байдлын хангаж, түүнд тулгуурлан стратеги, гарц шийдлийг тодорхойлон төлөвлөх.
2. Хувийн хэвшилд суурилсан эдийн засгийн бодлогыг хэрэгжүүлэх.
3. Хөдөлмөрлөх хүсэл тэмүүллийг өдөөх бодлого: цалингийн үнэлэмжийг инфляци болон хөдөлмөрийн бүтээмжтэй уялдуулах, улмаар хариуцлагыг нэмгэдүүлэх, хууль эрх зүйн орчныг сайжруулах.
4. Бүхийл салбарын үйлдвэрлэл, үйлчилгээг нэмэгдүүлэх зорилгоор дэд бүтцийг эрчимтэй хөгжүүлж, улмаар зах зээлийг тэлэх.
5. хөдөлмөрийн яамыг шинээр байгуулсан бүтцээ эргэж харах: хөдөлмөрийн салбар нь бусад бүх салбартай зуузай холбох гол салбар байж чадаж байна уу?
6. Хөдөлмөрийн баланс алдагдсан: хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийг салбарын яамдын урт хугацааны төлөвлөлттэй уялдуулан тодорхойлох чадварыг сайжруулах, энэхүү тодорхойлсон эрэлтэд тулгуурлан хөдөлмөрийн зах зээлийн нийлүүлэлтийг тодорхойлох.
7. ХЭДС, ЖДҮХС, Сум хөгжүүлэх сангуудын уялдаа холбоог сайжруулах, ашиглалтын үр дүнг нэмэгдүүлэх.
8. Татвар: ААНОАТ, НД-ын шимтгэл төлөлтийн бодлогоор ажил олгогчийг урамшуулах.
9. Төрийн үйлчилгээг төрийн бусаар гүйцэтгүүлэх ажлыг ажил хэрэг болгох . ямар хэсгийг шилжүүлэх вэ гэдгийг тодорхойлох.
10. Амжиргааны доод түвшин, баталгаат түвшинг тооцох аргачлалыг эргэж харах, сайжруулах.
11. Төрийн албан хаагчдын тоо 150 мянга гарсан байна. Үүнээс төрийн үйлчилгээг 2,9 иргэдэд 151200 төрийн албан хаагч ноогдож хүрч үйлчлэх хэрэгтэй байгааг бүтцийн хувьд шийдэх. Мөн түүнчлэн дээрх асуудалтай холбоотойгоор асуулт зөвлөмж санал шүүмжлэлийн арав хоногийн аянг өнөөдөр буюу 19-ний өдрөөс эхлүүлж төрийн бус байгууллагын төлөөлөл, ажилгүй иргэдийн төлөөлөл, салбаруудын ажил олгогч иргэдийн төлөөлөлүүдийг оролцуулсан нээлттэй уулзалтыг хөдөлмөрийн яаман дээр хийхээр болж энэ талаарх мэдэгдлийг хөдөлмөрийн яамны сайд Я.Санжмятавд өнөөдөр албан бичгээр хүргүүлэхээр болсон юм.
А.БИЛГҮҮН
URL: