Д.Тэрбишдагва, Т.Дуламдорж нар үнэнд гүйцэгдэж түгшиж эхлэв үү, эсвэл…
ОБЕГ-ын мэргэжлийн бус удирдлагын унхиагүй байлын улмаас Монгол Улсын онцгой байдлын албадаас хүн амины хэрэг, гал түймэр, авар осол зэрэг онц ноцтой хар хэргүүд тасрахаа больсон талаар сүүлийн үед хэвлэл мэдээллээр байнга шуугиж, ард олныг айдас хүйдэст автуулдаг болсон.
Хэд хоногийн өмнөөс Засгийн газрын бүтцэд дорвитой өөрчлөлт хийхээр шийдэж байгаа тухай мэдээ цацагдмагц Шадар сайд Тэрбишдагва, ОБЕГ-ын дарга Дуламдорж нар дээрх хар хэргүүдтэй холбогдуулан Онцгой байдлын байгууллагад зарим нэг халаа сэлгээ хийсэн дүр эсгэж өөрсдийгөө уснаас хуурай гаргахаар ажиллаж эхлэв бололтой.
Тухайлбал, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын дарга Зоригоо, мөн аймаг дахь Улсын нөөцийн салбарын дарга Энхбаяр нарыг ОБЕГ-ын дарга Дуламдорж албан тушаалаас нь чөлөөлөх тушаал саяхан гаргасан аяджээ.
Уг нь Тэрбишдагва Дуламдорж нар өөрсдийнхөө ойр дотнын, мэргэжлийн бус хүмүүсийг онцгой байдлын хариуцлагатай албан тушаалуудад томилсны хар гайгаар эрдэнэт хүний амь нас хохирч, онц ноцтой олон хэрэг тасрахаа байсан болохоор юуны түрүүнд энэ хоёр эрхэм өөрсдөө ёс зүйтэй хандаж, буруугаа хүлээж, сайн дураараа албан тушаалаасаа огцрох ёстой байсан биш үү?!
Шударга ёсны талаар амаараа сайхан ярьдаг боловч ажил амьдрал дээр тэс өөр байдаг шадар сайд Тэрбишдагва гуай, түүний туслах асан Дуламдорж, төрсөн ах Пүрэвдаавуу гэгч нар үнэнд гүйцэгдэж түгшиж эхлэв үү, эсвэл Ерөнхий сайдын эсрэг тэдний хийж байгаа зальжин “нүүдэл” үү?! гэсэн асуулт өөрийн эрхгүй гарч ирж байх юм. Үүний хариуг өнөөгийн Засгийн газрын бүтцэд зарим өөрчлөлт оруулах тухай Ерөнхий сайдын төлөвлөгөө ажил хэрэг болсны дараа харах л үлдлээ….
Б.Зоригт
URL: