Төрийн ордонд өнөөдрөөс эхлэн тамхи татахыг хориглолоо

Төрийн ордны ажиллагсдын эрүүл мэндийг хамгаалах үүдээс өнөөдрөөс  Төрийн ордонд тамхи татахыг хориглосон байна. Монгол улсын их хурлын гишүүд, Төрийн ордонд байрлаж байгаа байгууллагууд, албан хаагчдаас энэ асуудлаар удаа дараа шаардлага хүргүүлсний үндсэн дээр МУ-н Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга, УИХ-ын тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын хамтарсан тушаал гарчээ. Уг тушаал ёсоор өнөөдрөөс буюу зургаадугаар сарын 27-оос эхлэн хэрэгжих ёстой юм байна. Тиймээс Төрийн ордон болон түүний нутаг дэвсгэрт энэ тушаалыг хэрэгжүүлэх талаар холбогдох хүмүүсийг арга хэмжээ авч ажиллахыг даалгасан байна.

Г. Отгон

tamhi


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих