Нууцаа задруулдаг нууц байгууллагын ажилтнууд
Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дарга Б.Хурцыг Францын хууль хяналтын байгууллагаас олон улсын хэмжээнд эрэн сурвалжилж байсны дагуу Английн тусгай ал баныхан 20 хоногийн өмнө нисэх онгоцны “Хитроу” буудлаас баривчилсан нь Монголд томоохон дуулиан дэгдээгээд байгаа билээ. Тусгаар улсын маань төрийн өндөр албан тушаалтан, дипломат эрх ямбатай түүнийг хууль ёсыг дээд зэргээр сахи даг Англид баривчилсан нь энэ улсын талаарх ойлголтдоо эргэлзэхэд хүрэв. Хамгийн харамсалтай нь тусгай үүрэг гүйцэтгэсэн ажилтнаа бид хамгаалах ёстой байтал харийнхнаас илүүтэй буруутгалаа. Бараг л гэдэс дотрыг нь гаргах шахуу юм болж хамаг юмыг нь илчилцгээлээ. Энэ ер нь бүтэхгүй нөхөр байсан юм байна гэдгийг Английн талд хэлээд өгөх шив дээ. Гэтэл тэр чинь бидний адил монгол хүн, төрийн нэрийн өмнөөс биш юм гэхэд тусгай албаныхаа үүргийг гүйцэтгэсэн цэрэг эр. Б.Хурцыг эх орон нь, монголчууд бид хамгаалахгүй юм бол хэн өмөөрөх юм бэ?
Түүнийг буруутгах ямар ч үндэслэл бидэнд байх ёсгүй мэт санагдана. Талийгаач Д.Энхбатыг тэр сайн дураараа Францаас авчраагүй нь ойлгомжтой.
Д.ЭНХБАТ ГЭЖ ХЭН БАЙВ
Дамирангийн Энхбат нас бараад олон жил болж байна. Талийгаачийн ясыг өндөлзүүлэх нь монгол ёсонд цээртэй. Тиймээс ар гэрийнхнээс нь хүлцэл өчье. Бас нэг монгол хүний, тэр тусмаа төрийн тусгай алба хаагчийн хувь заяа яригдаж байгаа тул бичихээс өөр арга байсангүй. Д.Энхбат эрүүгийн ертөнцөд зартай нэгэн байсан юм. Хүн алж хүрээ талаагүй ч урт гартай нэгэн байсан гэдгийг цагдаагийнхан андахгүй. Хэцүү нэртийн хаалгыг хэд хэд татсан гэх юм билээ. Хулгай дээрмийн хэргээр яллагдагчаар татагдаад байхдаа шүүхээс оргосон. Түүнийг улсын хэмжээнд эрэн сурвалжилж, эцэст нь Интерполоор зарлуулаад байсан юм. УИХ-ын гишүүн С.Зоригийг алагдсанаас хойш хоёр жилийн дараа түүнийг гадаадад гарсныг хууль хяналтынхан мэдсэн байна. Тиймээс дээрх хэргийн гэрчийг өгүүлсэн Батаа ч юм бил үү хэмээн түүнийг сэжиглэжээ. Энэ дагуу тусгай албадын удирдлагын хүрээнд ярьж байгаад түүнийг Францаас авчрахаар болсон гэх юм. Д.Энхбат тус улсад Ц.Баяраа гэх хуурамч нэрээр оршин сууж байсан аж. Зарим хэвлэлд түүнийг тус улсын иргэн болсон байсан мэтээр бичсэн байна лээ. Үнэндээ бол Цагаачлалын албанд нь бүртгүүлсэн л байсан гэдгийг учир мэдэх нэгэн баталж байна. Манай тусгай ажилтнууд үүргээ тун чадварлаг гүйцэтгэсэн байх юм. Д.Энхбатыг Европын хэд хэдэн орноор дамжуулан Монголд авчирсан гэдэг. С.Зоригийг хөнөөсөн хэргийг шалгаж байсан Ажлын хэсгийнхэн түүнийг энэ хэрэгт холбоогүйг тогтоосон. Гэсэн ч урьд нь гэмт хэрэг үйлдсэн, шүүхээс оргосон тул зохих ялыг нь ногдуулжээ.
Б.ХУРЦ ЯАГААД ИЛЧЛЭГДЭВ
Д.Энхбатыг Монголын тусгай албаны ажилтнууд хүчээр авч явсан тухай мэдээллийг хамтран амьдарч байсан бүсгүй нь Францын хууль хяналтын бай гуул лагынханд анх мэдэгдсэн гэх юм. Мэдээж тэр эмэг тэйг буруутгах аргагүй. Хэн нь мэдэгдэхгүй хэдэн хүн нэг гэрт амьдарч байсан хүнийг нь аваад сураггүй болгочихоор цагдаад хандаж л таарна. Д.Энхбатыг Монголд авчирсны дараа шоронд хорьж, тагнуулынхан нууц өрөөндөө эрүүдэж байсан талаар түүний өмгөөлөгч Л.Санжаасүрэн олонд анх зарласан. Цагтаа НАХЯны ажилтан, Улсын аюулгүй байдлыг хангах газрын Сөрөх тагнуулын газрын дарга байсан энэ хурандаа тангараг өргөж орсон албаныхаа хамаг нууцыг дэлгэх нь тэр. Эцэст нь өөрөө улсын нууц задруулсан хэргээр шоронд суусан юмдаг. Магадгүй түүний удаа дараа хийсэн мэдэгдэл, хэвлэлийн хурал, сонин хэвлэлд өгсөн ярилцлагуудаас нь Францын тал Цагаачлалын албанд бүртгэлтэй байсан хүнээ нэг жижиг орны тусгай албаны ажилтнуудад алдсанаа мэдсэн байхыг үгүйсгэхгүй. Гэтэл нөгөө хүнийг нь Европын хэд хэдэн орноор дамжуулаад аваад явчихсан байдаг. Хууль ёс чанд үйлчилдэг, тусгай алба нь чадварлаг ажилладаг энэ улсын хувьд дээрх явдал ичгэвтэр байсан байх л даа. Ичсэн хүн ална гэж монголчууд ярьдаг. Тиймээс уг ажиллагаанд оролцсон Монголын тусгай албаны ажилтнуудыг хайж эхэлсэн бололтой. Гардан гүйцэтгэгч нарыг мэдээж тэд олоогүй. Харин тэр асуудалд тусалсан дипломат ажилтнуудыг олж нутгаасаа хөөсөн юмдаг. Тэгэхээр тусгай албаны нууц ажиллагаанд оролцсон Б.Хурцыг илчилсэн хүмүүсийг хурандаа Л.Санжаасүрэн нараас хайвал сэжүүр нь олдох юм биш байгаа. Энэ бол дараагийн асуудал. Юуны өмнө төр засаг иргэнээ авах нь чухал. Тиймээс дипломат бүх арга замыг ашиглах ёстой гэдгээ маниар хэлүүлтгүй биз дээ. Тэр болтол нь харин бид эв нэгдэлтэй байх хэрэгтэй. Баатар болох гэж баахан бурах нь тус болохоосоо ус болох магадлалтай. Энэ нь УИХ-ын их мэдэх гишүүд, төр засгийн түшмэдэд бүр ч хамаатай.
МАНАЙ ТУСГАЙ АЛБАНЫХАН ЯМАР БУРУУТАЙ ВЭ
Д.Энхбатыг Монголд авчрах ёстой байсан уу гэвэл яах аргагүй авчрах ёстой байсан. Тэр олон хүнд хохирол учруулсан гэмт хэрэгтэн, ор го дол байсан. Түүнийг манай тусгай албаны ажилт нууд авчирснаар гэмт хэрэг хийгээд гадаад руу зугтчихдаг нөхдөд сануулга болсон нь лавтай. Ир гэ дэд хагас тэрбум гаруй төгрөгийн хохирол учруулсан Д.Төмөрмөнхөөс эхлээд шүүхийн өмнө суулгах ёстой нэлээд хэдэн нөхөр харьд нуугдаж яваа. Нэг танихгүй хүн гэрт нь орж ирчихээд авдар савыг нь онгичоод байвал хэн ч дургүйцнэ.
Түүнтэй адил харийн тусгай албаны ажилтнууд ирчихээд улс оронд нь гүйцэтгэх ажил явуулаад, Цагаачлалын албанд нь бүртгэлтэй байсан нэгнийг хулгайлаад аваад явчихаар хууль ёсыг дээдэлдэг Франц мэтийн орон яаж дуртай байх вэ. Хүний эрхийг зөрчсөн энэ үйлдэлд тэд дургүйцэх нь мэдээж. Тиймээс буруутай хүнийг олж шүүхийнхээ өмнө суулгах нь тэдний хийх ёстой ажлын нэг. Тэгж байж л хүний эрхийг дээдэлдэг, тусгаар улс гэдгээ бусдад харуулна. Тэгвэл манай хууль хяналтынхан ямар алдаа гаргав.
Төрийн түшээгийн амь насыг хөнөөсөн хэрэгт сэжиглэж байгаагаа Францын шүүхэд юуны өмнө нотлох ёстой байсан юм. Гэвч энэ хэргийг шалгаж байсан ажилтнуудад тийм баримт байгаагүй байсан бололтой. Тиймээс хууль мэддэггүй, цагдаа, шүүх гэхээр хөл чичирчихдэг монголчуудтайгаа адил санаад “хүчиндчихсэн” байх. Өөрөөр хэлбэл хуулийнхний ярьдгаар “баасандчихсан” хэрэг л дээ. Энэ л манай хууль хяналтынхны алдаа байсан. Тэглээ ч бид нэг иргэнээ харьд хатааж болохгүй билээ.
URL: