Бухимдсан иргэд улстөрчийг хогийн сав руу хийжээ
Уурлаж бухимдсан иргэд Украины Эдийн засаг хөгжлийн намын гишүүн, парламентын гишүүн Виталий Журавскийг төрийн ордны гадаа угтан авч, хогийн сав руу хийжээ. Тэрбээр улсынхаа зүүн нутгийн салан тусгаарлах үзлийг дэмжсэн нь иргэдийн бухимдлыг төрүүлсэн байна. Виталий Журавский өмнө нь экс Ерөнхийлөгч Виктор Януковичийг дэмжиж ажилладаг байсан тухай Киевийн хэвлэлүүдэд бичжээ. Парламентын ордны гадаа цугларсан иргэд түүнийг хогийн сав руу чихэж, дээрээс нь автомашины дугуй, хог зэргийг хийж бухимдлаа илэрхийлэв.
URL: