Төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргалтай хамааралтай тендерийн маргааныг АТГ шалгахгүй байгаа нь шударга уу?
Тендер будлиантуулдаг гэх нэрийг зүүгээд авсан ҮХААЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргалын давуу эрхтэйгээр тендерт шалгаруулсан “CBC” компани шүлхийн вакциныг хөлдөөж багагүй асуудал тарьж байсныг та бүхэн санаж байгаа биз ээ.
Тэгвэл уг компанийг өдий болтол АТГ хийгээд холбогдох хуулийн байгууллагууд шалгаагүй байгааг эх сурвалж онцолж байна. Улмаар шүлхийн 1.6 сая тун вакцин Хятадаас оруулж ирэх тендерт шалгарсан хэмээгдсэн эл “CBC” компани нь Монгол Улсад бүртгэлгүй төдийгүй олон улсын Арбитрийн шүүхэд хүртэл дуудагдаж байсан газар юм байна. Улмаар тэдний хариуцлагагүй байдлаас болж 2.6 тэрбум төгрөгний вакцин тээвэрлэлт, хадгалалтын горим зөрчигдсөнөөс хөлдсөн билээ.
Улмаар шүлхийтэй махыг эдийн засгийн эргэлтэнд оруулах тухай Х.Золжаргал хэвлэлд ярилцлага өгч эрх баригчдын нэр хүндийг багагүй унагасан.
Гэвч энэ мэт зөрчилтэй компаниудыг шалгахгүй байгаа нь иргэдийн дунд сөрөг уур амьсгалыг бий болгоод байна. Адаглаад ҮХААЯ-ыг тендерт орсон компаниа судалдаггүй, танил талынхаа компанид тендер олгодог гэх мэтийн шум нийгэмд тархаад байна.
Цаашлаад өнгөрсөн удаад Х.Золжаргал Сэлбэ голыг аварч хамгаалах асуудал дээр компаниудын дунд тендер зарласан. Улмаар хууль бусаар “Мон Хидро” компанийг шалгаруулсан гэлцдэг.
Харин “Мон Хидро” компани нь уг ажлыг гүйцэтгэх явцдаа 2 тэрбум төгрөгийг дутаасан гэх асуудалд орж УМБГ-т шалгагдаж эхэлсэн.
Гэвч Улсын мөрдөн байцаах газар, Эрүүгийн цагдаагийн газартай нэгдэж Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газар болсоноос хойш уг хэргийг шалгаж байгаа эсэх нь тодорхойгүй болсон гэдэг. Нэг ёсондоо замхарсан аж.
Энэ мэт Х.Золжаргалын тендер будлиантуулсан хэрэгт ямар ч хариуцлага тооцохгүй, бүр шалгахгүй байгаа нь олон түмнийг гайхашруулж байна.
URL: