Ерөнхийлөгчөө Э.Бат-Үүл яагаад байна вэ

Screenshot_1_500x500Өнөөдрийн цахим ертөнцөд нэгэн хачирхалтай мэдээлэл байна. Үүнийг уншаад л хотын захирагч Э.Бат-Үүлийн буруу талдаа жолооны хүрдтэй автомашиныг хөдөлгөөнөөс хасах тухай тэнэгдүү шийдвэр санаанд буулаа. Ийн буухаас ч өөр арга алга.

 

Энэхүү мэдээллийг бүрэн эхээр нь хүргэвэл “HYUNDAI” Корпорацийн машиныг оруулж ирдэг “Монгол хьюндай автомотив” “Соната 8” маркийн машинаа худалдан авбал нийслэлчүүдийн мөрддөг дугаарын хязгаарлалтаас чөлөөлнө гэсэн нь  багагүй шүүмжлэл дагуулаад байгаа юм.  Монгол Улсын хууль тогтоомж адил тэгш үйлчлэх ёстой. Гэтэл иргэдийг төөрөгдүүлсэн сурталчилгаа байж болзошгүй хэмээн тус компаний албаны хүмүүсээс тодрууллаа.

 

Үнэхээр машин авах юм бол дугаарын хязгаарлалтанд  оролцохгүй юм уу? гэж асуухад сэтгүүлчийг худалдан авагч хэмээн бодсон борлуулагч “Тийм тийм бид гарцыг нь хайж байгаа гэж хариулсан юм”

 

Харин маркетингийн албаны менежир А.Амартүвшин “Бид үнэхээр машин авах хүнд л тодорхой мэдээлэл өгөх боломжтой. Сурталчилгааны утга бол шууд утгаараа үнэхээр машин худалдан авах юм бол хязгаарлалтанд өртөхгүй, бид тийм юмыг нь зохицуулж байгаа” гэжээ.

 

Энэхүү эх сурвалжаас харвал гарцаагүй хотын даргын бизнес байж болохоор. Түүнээс биш захын нэг машины ченж компани ийн ярьж зогсохгүй л дээ. Уг нь өнгөрөгч Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн Ц.Элбэгдорж хотын дарга Э.Бат-Үүлийн буруу талдаа жолооны хүрдтэй автомашиныг журамлах тухай яриа гарсны дараа түүнийг дуудаж загнасныг бид мэднэ. Тухайн үед Улсын баатар, АН-ын нэг лидерийг сайхан загналаа л гэж харж байсан байх. Үнэн хэрэгтээ энэ үйл явдал нь Элбэгийг ахин ялалт байгуулахад бага ч гэсэн хувь нэмэр болсон нь үнэн. Ямар сайндаа л “Бат-Үүлээ юун буруу талдаа рультэй машин бэ” хэмээх нэртэй ном хэвлэн тараасан даа. Энэ бүгдээс харахад шоу гэж хэлж болохоор. Харин өнөөдрийн мэдээллийг харвал Э.Бат-Үүл дарга санаагаа хэрэгжүүлж эхэлсэн байж болохоор.

 

Ерөнхийлөгч нэг удаа загнаад л хэдэн санал аваа биз, одоо юуны хамаа байхав дээ. Үнэн хэрэгтээ ийн ярьж хэлж байгаа компанийн ар талд яах аргагүй л Үүл баатар харагдана. Түүнээс биш захын нэг компани хотын дарга, хууль тогтоомжийн дээгүүр ийн ярьж зогсохгүй л дээ.

 

А.Гал

- See more at: http://www.unen.mn/content/39849.shtml?alias=politics#sthash.D5rW7jKi.dpuf


URL:

Сэтгэгдэл бичих