Шилдэг онигоо

egg2_6a3e7b2fДотуур байранд суудаг хүүгээ эргэхээр аав нь хөдөөнөөс ирээд хаалгыг нь тогшиж:
- Батын Пүрэв энэ өрөөнд суудаг уу? гэж асуувал хаалганы цаанаас:
- Тийм ээ тийм, наанаа орхичих, би дараа нь чирээд оруулчихъя.

***

Захирал шинэ нарийн бичгийн даргаа, шүлсээ залгин ширтэнэ…
Боловсон хүчний дарга нь захирлынхаа чихэнд шивнэнэ:
-4 хүүхэдтэй шүү дээ. Захирал:
-Юу, ийм залуухан сайхан хүүхэн 4 хүүхэдтэй гэж үү?
-Үгүй ээ, та чинь 4 хүүхэдтэй шүү дээ…

***

Шүүх хурал дээр:
-Та яагаад эхнэрээсээ салах гээд байгаа юм бэ?
-Эхнэр маань хурхираад байх юм.
-Энэ чинь салах шалтаг биш.
-Тийм л дээ. Гэхдээ хөршийн хананы цаанаас хурхираад байх юм.

***

Арго багш хичээлээ заасаар орой тартал:
-Шавь нь: Goodnight Арго багш аа гэтэл
-Арго: Тийм байна сайхан шөнө байна гэжээ

***

Вовка аавдаа ярьж байна:
- Өнөөдөр хичээл дээр тэсрэх бодис дэлбэлэх туршилт хийлгэсэн.
- Яасан, багш чинь чамд дахиад л муу тавиа биз?
- Үгүй ээ, амжаагүй.

***

Нэг өдөр ойн хаан үхэж гэнэ. Ойн хааны туслах баавгай ойн бүх амьтдыг цуглуулаад:
-За бүгдээрээ сонс. Ойн хаан үхсэн учир одоо хэн энэ ойн хаан болох вэ? гэдгийг шалгаруулна гэв.
Ойн амьтад хоорондоо ямар даалгавар өгөх юм бол гэж ярилцана. Зарим нь хаан болчих юмсан гэж дотроо бодно.
Баавгай:
-Энэ өндөр хаднаас үсрээд амьд гарах юм бол хаан болно гэж зарлажээ.
Үүнийг сонсоод ойн амьтан болгон айж байв. Тэгтэл гэнэт нэг юм жийн хийгээд явчихав. Амьтан болгон гайхаж байтал туулай босч ирээд:
-1-т би хаан, за 2-т намайг түлхсэн чоно чи үхсээн гэв.

***

Орцны үүдэнд 3 эмгэн хууч хөөрнө:
-Би одоо болтол нүдэндээ шил зүүж үзээгүй шүү, түй, түй түй…
-Би одоо болтол шүдний өвчинг үзсэнгүй, түй, түй, түй…
-Би одоо болтол онгоноороо яваа юмсан, түй, түй, түй


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих