Анастасия Цэдэнбал Монголд амьдарна
Монгол төр нийгмийн нэрт зүтгэлтэн Ю.Цэдэнбал агсны 98 насны төрсөн өдөр өчигдөр тохиожээ. Энэ хүрээнд түүний ач охин Анастасия наймдугаар сарын 14-нд Монгол Улсад хүрэлцэн ирсэн юм. Анастасия өвөөгийнхөө хөшөөнд цэцэг өргөх ёслолд оролцож, төрсөн нутгаар аялан, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд болон МАН-ын гишүүдтэй уулзсан юм. Тэрбээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой уулзаж Монголд ажиллаж, амьдрах хүсэлтэй байдгаа илэрхийлсэн гэнэ.
Түүний хүсэлтийг ерөнхийлөгч хүлээн авч Анастасия Цэдэнбал болон түүний гэр бүл хэдийгээр ОХУ-ын иргэншилтэй ч гэлээ Монгол төрийн нэрт зүтгэлтний үр, ач учраас манай улсад ажиллаж, амьдрах нөхцлийг нь бүрдүүлэх үүднээс гурван өрөө байр бэлэглэсэн байна. Мөн Анастасия Цэдэнбалыг монгол хэл сурахыг зөвлөсөн ба Монголд ажиллахыг урьсан аж. Анастасия Москвагийн их сургуулийн дэргэдэх Ази, Африкийн улсуудын институтийг төгсч, одоогоор Москва дахь аялал жуулчлалын компанид ажилладаг юм байна.
URL: