ТӨХ-ийн экс дарга Д.Сугар 30 мкв байраа манаачийн шовгор хэмээн АТГ-ханд томорчээ

20140918023531Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугарын бүрэн эрхийг түдгэлзүүлж өгөх асуудлыг хууль хяналтын байгууллагаас УИХ-д гурван ч удаа тавиад байгаа. Харамсалтай нь түдгэлзүүлэх шаардлагагүйгээр шалгах боломжтой. Хэмээн УИХ-ын гишүүд үзсэнээр тэрээр удаа дараа амь аврагдаад байгаа. Тэрээр төрийн өмчийн хорооны дарга байхдаа МИАТ компанитай холбоотой маапаанд оролцсон, мөн их хэмжээний мөнгө болон эд хөрөнгөө АТГ-т өгдөг хөрөнгө орлогын мэдүүлэгтээ өгөөгүй, гадаад улсад оффшор данс эзэмшдэг гэх мэт олон хэрэгт нэр холбогдож яваа. Гэвч түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлаас болж, эдгээр хэрэгт нь тохирох ял зэмийг өгч чадахгүй явна. Гэхдээ хуулийн байгууллага Д.Сугарын бүхий л но-г олж баримт нотолгоотойгоор энэ удаа УИХ-д хүргээд байна. Д.Сугар БЗД-ийн 13-р хороо “Алтантэвш” хороололд байрлах 30 мкв талбайтай орон сууцаа хөрөнгө орлогын мэдүүлэгтээ дурьдаагүйгээ “Манаачийн шовгор” хэмээн тайлбарласан аж. Түүгээр ч барахгүй 500 гаруй сая төгрөгөөр Японд, 650 гаруй сая төгрөгөөр Солонгосын Чэжү арал дээр тансаг харш худалдан авсан байна. Насаараа төрийн албанд ажилласан мөртлөө хэдийдээ ийм их хур хөрөнгийн эзэн болсон талаар АТГ-ын байцаагчид тайлбар авахад “Миний компанийн ашиг” гэж томорчээ.

Нэг тэрбум гаруй төгрөгөөр хил дамнан харш худалдаж авдаг тэрээр гадаад дахь дансандаа мөн л тэрбум гаруй төргөрийн хадгаламжтай нь ч тогтоогджээ. Нэг удаагаа л гүйлгээ хийхдээ 100-200 мянган доллараар эргэлддэг түүний бизнес нь чухам юу болох талаар тэрээр харин дэлгэрэнгүй тайлбарлаагүй гэнэ. Иймд АТГ аргаа барахдаа Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргахад нэр төдий арга хэмжээ авсан гэнэ. Түүний цалинг нь гурван сар 30 хувиар бууруулсан гэх бөгөөд энэ нь тэрбум төгрөгийн хадгаламжтай, 30мкв талбайтай орон сууцыг манаачийн шовгор гэж үздэг хүнд инээдтэй л шийтгэл юм. Хадгаламжиндаа тэрбум төгрөг эргэлдүүдлэг тэрээр хэдэн жилийн өмнө Япон улсад тархины мэс засалд орох нэрээр улсын төсвөөс 10 сая төгрөг гаргуулан авч байсан баримт хүртэл бий. Авлигачдын дээгүүр эргэлддэг АТГ-ын сугардаггүй Д.Сугарыг энэ удаа хурц савраараа шүүрч чадах болов уу.

 

Б.Мөсөн

agshin.mn


URL:

Сэтгэгдэл бичих