“Таван богд”-ын АVON “брэнд” гоо сайхныг эрэмдэглэжээ
Хэдхэн хормын дотор бүсгүйн нүүрний арьс яг загасны хайрс шиг болсон байна. Хамгийн сүүлд гарч буй ноцтой луйвар бол сүлжээ. Машин, байрны сүлжээнд хамаг мөнгөө тавьж туучихаад уйлах ч биш инээх ч биш яваа хүмүүс өрөвдмөөр бас зүхмээр. Амар хялбараар аливааг шийдэх гэсэн сэдэл бүхний ард хор уршиг бий гэдгийг манайхан ухамсарлахгүй нь. Эдгээрийн дэргэд бас нэг сүлжээний бизнес цэцэглэж байна. Сүлжээгээр зарагддаг алдарт брэнд гэж байх уу. Харин энэ луйвар хамгийн хортой гэдгийг одоохондоо ухаарах хүн алга. Хүмүүс ялангуяа бүсгүйчүүд “Гоо сайхны сүлжээнээс хохирох зүйл алга. Ашиг олохгүй хоцорлоо гэхэд нийлүүлсэн үнийн дүндээ гоо сайхны бүтээгдэхүүнтэй хоцрох юм даа” гэж өөрсдийгөө тайтгаруулдаг. Гэтэл гоо сайхны бүтээгдэхүүнд хор уршиг байна. Та гоо сайхнаа эрэмдэглүүлвэл 650 мянгын байр, машинаас долоон дор насан туршдаа сэтгэл санааны болон бие махбодийн хохирол амсах болно гэдгийг тунгааж бодоорой. “Таван богд” групп “алдарт” AVON брэнд оруулж ирсэн гээд л баруун солгойгүй рекламдсан. Эл бүтээгдэхүүнийг борлуулдаг цэгүүд бий. Бидний өдөр тутам иддэг талх шиг энэ бүтээгдэхүүний борлуулалтын сүлжээ дэндүү эрчтэй. AVON брэндийг хэрхэн хэрэглэхийг зааж өгдөг “мэргэжлийн” юм шиг зөвлөхүүдтэй ч болж амжсан. Нэгэн “зөвлөх” найзаасаа худалдаж авсан нүүр цэвэрлэгчийг түрхсэн даруйдаа аймшигтай нүүртэй болсон бүсгүй байна. Хэдхэн хормын дотор бүсгүйн нүүрний арьс яг загасны хайрс шиг болсон байна. Харваас нүд хальтирмаар, нүүр, нүд, чих нь нэлэхүйдээ пэмбийж хавдаад, ногоон идээ татсан. Энэ тухайгаа “Таван богд”-ынхонд дуулгахад бүсгүйд маш дээрэнгүй хандсан байгаа юм. Хохирогч бүсгүй аргаа бараад Таван богдын ерөнхий захиралд хандахаас өөр аргагүйд хүрсэн. Хохирогч нэр нөлөөтэй хүн таарч л дээ. Жирийн нэгэн байсан бол тэдэнтэй хэзээ ч хэл амаа ололцохгүй байж мэдэхээр шинжтэй гэнэ. Бүсгүйг алдагдсан гоо сайхнаа нэхэн будилж явахад хэдэн өдрийн хоолны мөнгөө шавхан байж бүтээгдэхүүн худалдаж аваад, яг түүн шиг болчихсон ядарсан нэгэн таарсан байгаа юм. “Ядруу” бүсгүй ганцаараа гомдол мэдүүлж ирсэн бол Таван богдынхонд ам руугаа алгадуулаад буцах байсан гэнэ. Тэд хүний халааснаас мөнгө сэгсэрч, хугацаа нь дууссан бараа бүтээгдэхүүн өгчихөөд маш дээрэнгүй харьцдаг гэж байгаа. Ямартаа ч хохирогч бүсгүйчүүдийн нүүрийг эдгээхийн тулд Таван богдынхон тодорхой арга хэмжээ авсан байналээ. Гэхдээ AVON гэдэг брэнд зарагдсаар л… Бидний ойр тойронд ийм зүйл тохиолдоогүй бол хэзээ ч ард иргэдэд сэрэмжлүүлэг өгч чадахгүй. Мэргэжлийн хяналтынхан хүмүүст гоо сайхны хохирол амсуулж байгаа эдгээр бүтээгдэхүүнүүдийг шинжилж, хүмүүст тайлагнамаар юм.
SHOCK.MN
URL: