Монголоос занарын том орд илрэх магадлалтай

uls_541a597917e90_1Нью-Йоркийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Genie Energy”-гийн охин компани “Genie Oil Shale Mongolia” шатдаг занарын хайгуул хийх эрлийн ажлын гэрээг Газрын тосны газартай байгуулсан. Тус компанийн хайгуул хийх газрын тосны 25 дугаар талбай нь Улаанбаатар хотоос зүүн өмнө зүгт, 25.000 ам км талбайг хамран оршдог гэдгийг “businesswire. Com” цахим хуудас мэдээлжээ. Энэ нь өнгөрсөн долдугаар сард Газрын тосны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаас хойш уламжлалт бус газрын тосны чиглэлээр хийж буй анхны гэрээ болохыг дээрх цахим хуудсанд тэмдэглэжээ.Мөн “Genie Energy”-гийн охин компани “Genie Oil and Gas”-ын ерөнхий геологич Ювал Бартов “Хайгуул хийх талбайд органикийн өндөр агуулгатай, газрын гүнд боловсруулах арга тодруулбал, цооног өрөмдөн занарыг халааж, газрын тос гарган авдаг insitu технологийн дагуу ашиглах боломж бүхий зузаан давхаргатай шатдаг занарын дэлхийн хэмжээний том орд байж магадгүй гэж таамаглаж байгаа” хэмээн ярьсан байна. Ингэснээр “Genie Oil Shale Mongolia” нь манай улсад нийт 60.000 орчим ам км талбайд занарын хайгуул хийх болж буй юм байна.


URL:

Сэтгэгдэл бичих