Амьтад шиг харагдах хүмүүс
Биен дээрээ элдэв төрлийн шивээс хийлгэж амьтантай адилхан дүр төрхтэй болсон хүмүүс дэлхийд олон байдаг ажээ. Бусад хүмүүс тэдний энэ үйлдлийг гаж гэж хүлээж авах нь их байдаг ч тэд урлаг гэж ойлгодог байна.
Нүцгэн биен дээрээ шивээс хийлгэхээс гадна мэс засалд орж амьтантай ижил болсон хүн ч байдаг ажээ.
Тухайлбал, АНУ-ын Тэнгисийн цэргийн ахмад эм бар шиг харагдах гэж нүүрэндээ мэс засал хийлгэж, шүдэндээ соёо суулгуулжээ. Мэс заслаар түүний уруулыг нь салгаж оёсон байна. Мөн чих, хөх гээд биеийн бүх л эрхтэнгээ эм бартай адилхан болгожээ.
Мөн ирвэс эрэгтэй ч байдаг байна. Шивээс хийлгэж ирвэстай адилхан харагдах эрэгтэй дэлхийн хамгийн их шивээстэй хүнээр шалгарчээ.
Үүгээрээ Гиннесийн амжилтад ч бүртгэгдсэн гэнэ. Бүх биен дээрээ ирвэсийн толбо шивүүлэхийн тулд 5,500 фаунд зарцуулсан гэсэн шүү.
Эмэгтэй хүн өөрийн гоо сайхнаа хаяж вампир шиг муухай царайтай болсон гэвэл та итгэх үү. Мексик хотод ийм эмэгтэй байдаг байх нь.
Бэлтгэсэн С.СҮРЭН
gereg.mn
URL: