Жүжигчин М.Баярмагнай 22000 ширхэг утас оруулж иржээ

Хошин урлагийн “Маск” продакшны жүжигчин М.Баярмагнай хамтлагтаа төдийгүй салбартаа л шилдэг нь. Бүтээсэн дүрээрээ төдийгүй харахад л өөрийн эрхгүй инээд хүргэм жүжигчин маань гар утасны бизнест хөл тавих гээд ойрдоо завгүй байгаа бололтой. Өчигдөр өөрийн фэйсбүүк хуудаснаа “Өнөөдөр ачаа буулаа … Ганцаараа 22.000ш утас зөөнө гэдэг жаргалтай зовлон юмаа. Туслах хүн байна уу?” гэсэн пост бичсэн байсан юм. Мэдээж хайртай жүжигчиндээ туслахыг хүссэн фэнүүд нь маш их байсан бөгөөд бүгд л туслахыг хүсэж байгаагаа илэрхийлсэн байлаа. Хамгийн гол нь 22.000ш утас гэдэг тийм ч бага тоо биш бөгөөд жүжигчин М.Баярмагнай гар утасны бизнест тэсрэлт хийхээр төлөвлөж байгаа юм болов уу гэх асуулт үзэгч фэнүүдийнх нь анхаарлыг өөрийн эрхгүй татаж байна.

sited_uguh__1

ugluu.mn


URL:

Сэтгэгдэл бичих