Н.Энхбаяр ”Монгол тулгатны 100 эрхэм”-д оролцжээ

3aa21029b79abc7eoriginal“Херо Энтертайнмэнт” студээс бэлтгэн гаргадаг “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэг үзэгчдийн хүртээл болж эхэлснээсээ хойш олон нийтийн талархлыг хүлээсэн билээ.

Тус нэвтрүүлгийн өмнөх дугааруудад Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос эхлээд нэр алдартай, олны хайр хүндлэлийг хүлээсэн олон эрхэм оролцсон юм.

Тэгвэл тус нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт Дээрхийн гэгээнтэн 14-р Далай лам оролцжээ. Тус дугаарыг УИХ-ын гишүүн “Женко” Х.Баттулга, хөтлөгч П.Анужин нар хөтлөн явуулсан байна. Далай ламын оролцсон нэвтрүүлэг үзэгчдэд хэзээ хүрэх нь тодорхойгүй байгаа юм.

Харин “Монгол тулгатны 100 эрхэм”-ийн дараагийн зочноор МАХН-ын дарга Н.Энхбаяр оролцсон гэдгийг эх сурвалжууд хэлж байна. Нэвтрүүлгийн хамт олон  нэвтрүүлгээ бэлтгэхээр БНСУ-ыг зорьж, тэндээ Н.Энхбаяр даргыг зорин очиж эргэнгээ уг нэвтрүүлгээ бэлтгэжээ. Юутай ч энэ талаарх мэдээллийг албаны эх сурвалжтайгаа эргэн мэдээлнэ.

24tsag.mn


URL:

Сэтгэгдэл бичих