Мальтад хөлөг онгоцны ослоор 500 хүн нас барлаа
Хойд Африк болон Ойрхи дорнодын дүрвэгчдийг тээвэрлэж явсан хөлөг онгоц Мальтын эрэг орчимд осолджээ. Ослын улмаас 500 хүн нас барсан гэж Олон улсын цагаачлалын байгууллагаас мэдээллээ.
Живсэн хөлөг онгоцонд Сири, Палестин, Египет, Судан зэрэг орны дүрвэгчид суусан ба Египетийн Думъята боомтоос хөдөлжээ. Уг онгоцны ослоос найман хүн амьд гарчээ. Гэрчүүд “Палестины хоёр иргэн онгоц живүүлсэн” хэмээн мэдэгдсэн байна.
Сүүлийн үед дүрвэгчдийг зөөдөг хөлөг онгоц олноор живэх болсон нь Олон улсын цагаачлалын байгууллагын анхаарлыг татжээ. Энэ жил 2500 орчим дүрвэгч онгоцны ослоор амиа болсон аж.
Эх сурвалж: www.unen.mn
URL: