Дөрвөн цэцэрлэгт хүрээлэн яасан бэ Т.Бат-Эрдэнэ дарга аа
Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнийн яриагаар бол энэ зун нийслэлд дөрвөн цэцэрлэгт хүрээлэн нээгдэх байв. Тодруулбал Тасганы овоо, Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороонд хоёр га газар, Арслантай гүүрний баруун талд, Хан-Уул дүүргийн 120-ийн автобусны буудлыг хажууд нээгдэж, хүүхэд тоглон, залуус зугаалах газартай болох байв. Гэтэл зун дуусаж байхад нэг нь ч нээгдсэнгүй. Ядаж олон жил яригдаж байгаа Тасганы овооны цэцэрлэгт хүрээлэнгээ ч нээсэнгүй. Уг нь тэрээр “Тасганы овоог Канад хөрсөөр хучина” гээд л нэг их сүртэй ярьсан байдаг. Гэтэл одоогоор тэр нь ч байхгүй. Ам ажил хоёр алд дэлэм зөрнө гэдэг л энэ байх даа.
Т.ДАЛАЙ /ЗУУНЫ МЭДЭЭ/
URL: