Д.Банди: Хєл гар минь хєдєлж байгаа цагт олимпын олон аварга тєрvvлнэ
Монгол Улсын Ардын багш, боксын шигшээ багийн зєвлєх, гавьяат дасгалжуулагч Д.Банди гуайтай ярилцлаа. Спортын тєв ордны хоёр давхарт байх боксын заалаар орох болгонд л сєєнгєдvv намуухан хоолойгоор шавь нэг бvртэйгээ зєвлєн ярилцаж зогсдог байсан Монголын боксын “аав” маань сvvлийн vед тун цєєхєн харагдах болж. Уулзсан дээрээ амжиж хэдэн асуултад хариу авснаа танд хvргэе.
-Зуншлага тавтай юу. Таны барааг харалгvй нэлээд хэд хоносон байна шvv. Боксын заал эл хуль оргиод л жаахан эвгvй юм аа?
-Сайхан зун болох нь ээ. Бороо хур элбэгтэй, Монгол тvмний наадам маань сайхан болох байх аа. Ахлах дасгалжуулагчийн ажлаа єгч, тэтгэвэртээ гараад зєвлєх дасгалжуулагч болсон. Єсвєр, залуучууд тэгээд шигшээ багтаа хэлж зєвлєєд л явна гэсэн vг. Хэдэн жилийн ємнє харвалт єгєєд хэл яриа жаахан тиймхэн болсон. Хоолойгоо жаахан хvчилж ярьдаг болохоор ер нь л ядрах гээд байдаг болж.
-Та харин ч сайхан жавхаатай харагдаж байна. Бие тань сайжирсан нь гаднаасаа илт мэдрэгдэж байна шvv?
-Хэдэн сайхан хvvхэд тєрvvлж єсгєсний минь буян юм даа. Муу хєгшин маань ч чадлаараа бєєцийлєх юм. Эдэндээ vзэгдэж, харагдаад явж байх нь л миний хийх гол ажил болж дээ. Гэхдээ хоёр хєл, гар минь хєдєлж байгаа цагт Монголын боксын ирээдvйг бэлтгэхийн тєлєє зvтгэх л болно.
-Монголын боксын нэвтэрхий толь болсны хувьд та л хамгийн сайн мэднэ. Vе vеийн шигшээ багуудаас хамгийн шилдэг нь хэдэн оны, аль баг байсан бэ?
-1988 онд Сєvлийн олимпод оролцсон Энхбат, Амаржаргал, Алтансvх нарын тамирчинтай тэр баг л хамгийн хvчирхэг шигшээ байсан юм. Миний гарын шавь Энхбат маань хvрэл медаль авсан шvv дээ. Гэхдээ шvvлтийн булхай ороогvй бол Алтансvх, Амаржаргал хоёр маань ч гарцаагvй медаль авах боломж байсан. Тэд шигшээ багаараа 62 хувийн амжилт vзvvлж байсныг олон жилийн дараа єнєєдрийн шигшээ баг эвдсэн юм. Гэхдээ л тэд бол ёстой бvх л талаараа жинхэнэ шилдэг баг, тамирчид байсан.
-Тэгвэл vе vеийн боксчдоос бvх талаараа жинхэнэ єв тэгш тамирчин нь хэн бэ?
-Ахмад vеэс Олзот багш, Алтанхуяг гээд бий. Ер нь тэгээд ёстой л гайхалтай боксчин бол Энхбат л байсан юм. Ямар уран тансаг тоглодог гэж санана. Хоёр гар нь тэр доор унжчихсан мєртлєє хєл дээрээ жинхэнэ тогоруу шиг бvжиглэдэг байсан. Єрсєлдєгчийнх нь гар тун цєєхєн хvрдэг байсан даа. Одоогийн хvvхдvvдээс хєдєлмєрийн баатар Сэрдамбын тоглолт ойролцоо шvv.
-Жилийн дараа Лондонгийн олимп болно. Манай залуус Бээжингийн гайхамшгийг давтах болов уу?
-За даа сайн хэлж мэдэхгvй л байна. Vе vеэрээ жинхэнэ торгон ир ханах гэж байдаг л даа. Бээжинд Бадар-Ууган, Сэрдамба нарын чухам тийм л vе нь байсан. Миний хvvхдvvд жинхэнэ гайхамшгийг бvтээчихсэн шvv дээ. Одоо Бадар-Ууганы нурууны бэртэл л хэцvv байх шиг байна. Ялангуяа Бадар –Ууганыг сэтгэл зvйгээр нь дарамтлах хэрэггvй л дээ. Энэ хvvхэд насныхаа гавьяаг байгуулчихсан. Олимпын аварга болно гэдэг ялангуяа боксын спортод бол дээдийн дээд амжилт. Бээжинд ямар сайхан тоглосныг дэлхий нийтээрээ харсан шvv дээ. Ялангуяа алтан медалийн тєлєєх тоглолт бол сонирхогчдын боксын тvvхэнд vлдсэн тоглолт л доо. Энэ намар БНСУ-д дэлхийн аваргатай. Тэнд л бvхнийг шийднэ. Тамирчин хvнд ялангуяа боксчин хvнд бэртэл гэмтэл гэдэг хамгийн хэцvv байдаг. Дээр нь хэчнээн єєрчлєх гэж хичээж байгаа ч шvvгчдийн ёс зvйгvй булхайтай vйлдлvvд боксчдыг ёстой л бие, сэтгэлзvйгээр нь маш хvчтэй дарамталдаг юм.
-Яг таны гарын шавь нараас хэдэн гавьяат, хэдэн спортын зэрэг цолтон тєрєн гарсан бол?
-Отгонбаяр, Энхбат, Vйтvмэн гээд гурван сайхан гавьяат байна. Отгонбаяр, Vйтvмэн хоёр маань дэлхийн аваргаас мєнгєн медаль авсан бол Энхбат маань Сєvлийн олимпоос хvрэл медаль авч байлаа. ОУХМ цолтон бол 16 байгаа байх. 50 гаруй спортын мастер, 600 гаруй зэрэгтэй тамирчин тєрєн гарсан байна билээ. Ер нь, миний гараар 1200 гаруй хvvхэд дамжиж, боксын спорттой нєхєрлєсєн байдаг юм. Миний шавь нараас тєр засгийн єндєр алба хашаад явж байгаа хvн ч байна, багш дасгалжуулагч хийгээд явж байгаа олон ч хvн бий. Хамгийн сvvлд Мєнхжаргал маань надтай хамт шигшээ багийг дасгалжуулж байгаад бурхны оронд одлоо. Тvрvvхэн Тємєрбатаар маань гавьяат дасгалжуулагч боллоо. Сайн сайхан яваа шавь нараараа vнэхээр их бахархаж явах юм даа. Хєл гар минь хєдєлж байгаа цагт Монголын боксчдоос олимп, дэлхийн олон аварга тєрvv-лэхийн тєлєє чадлаараа зvтгэнэ дээ.
-Хоёулаа ярианыхаа сэдвийг арай олон жилийн ємнєх vе рvv хандуулъя. Хєрєнгєтний спорт гээд хаагдмал байсан боксын спорт Монгол оронд хэдэн оноос эрчимтэй хєгжлийн замдаа орсон бол?
-Уг нь, боксын спорт дээр vеэс хєгжиж байсан юм билээ. “Нударгалцах наадаан” нэрээр хийдийн лам нарын дунд их эрчимтэй хєгжиж байсан гэдэг. 32 аймгийн нударган зодоонч лам нар гэдэг чинь бvр нэлээд техниктэй, орчин vеийн боксын олон элементийг их чадварлаг эзэмшицгээсэн байсан байгаа юм. Тэгэхээр уламжлал бол сайн байсан л даа. Харин орчин vеийн боксын vндэс суурь 1948 онд тавигдсан гэж vздэг. Манай Лувсандорж багш нисэхийн сургуульд хойно сурч байхдаа боксоор хичээллэж, эх орондоо эргэж ирэхдээ анхны хоёр ширхэг боксын бээлийг авч ирсэн юм билээ. Тэгээд Улаанбаатарт анхны тэмцээнийг зохиож овоо хєгжиж байтал 1960-аад оны Намын тєв хорооны тогтоол гарч “Хєрєнгєтний спорт” гээд тас хорьчихсон гэдэг. Хэсэг хугацаанд “унтаж” байгаад 1966 оноос буцаад сэргэсэн юм. Ингэж сэргэн мандахад бид бvхний эрхэм багш гавьяат дасгалжуулагч Олзотын гавьяа vнэхээр их. Аргагvй л Монголын боксын загалмайлсан эцэг шvv. Москва хотод боксын дасгалжуулагчийн сургууль тєгсч ирээд мєн ч ид хавтай гялалзтал ажилласан хvн дээ. Єєрєє ч ханхар том биетэй ёстой л халхын сайхан эр байсан юм. Монгол оронд боксын спорт vvсч хєгжєєд 64 жил болж байна. Энэ бvх хугацаанд ялалтын гайхамшигтай агшин, ялагдлын гашуун нулимстай нэн ялангуяа шvvгч нарын булхай луйвар нєлєєлсєн он жилvvд урсан єнгєрсєєр єнєєдрийн єндєрлєгтэй золгосон. Нэг vеэ бодвол манай ард тvмэн боксчин хvн зєвхєн єрсєлдєгчтэйгээ тєдийгvй цаад тамирчны хєгжєєн дэмжигч, шvvгч нартай нь ганцаараа рингэн дээр хvч vздэг гэдгийг ойлгодог болжээ.
-Уншигчдын маань мэдэхгvй олон гайхалтай ахмад боксчны тухай та л сайн мэднэ дээ?
-Тэгэлгvй яах вэ. Лувсандорж багш маань Сvхбаатарын талбай дээр дєрвєлжин олс татчихаад анхны хотын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж байснаас хойш vнэхээр гайхаж, биширмээр олон сайхан боксчин тєрєн гарсан. Одоо энэ УИХ-ын гишvvн Алтайгийн аав гавьяат багш Зориг болон Отгон, Бааюу гээд мундаг боксчин чухам тэр vеэс л тєрєн гарсан юм. Тэднийг залгаад Барс багш Бархас, Сэрээтэр тэгээд Олзот багш маань тєрєн гарцгаасан. Тэгэхдээ яг л Олзот багшийн vеэс боксын спорт шинжлэх ухааны vндэслэлтэй хєгжсєн гэж vздэг юм.
-Таны бага нас хэрхэн єнгєрсєн бэ. Боксын спорттой хэдэн оноос амьдралаа холбосноо хуучлахгvй юу?
-Миний бага нас Булган аймгийн Тэшиг суманд єнгєрсєн. Зургаан настай сургуульд орж суралцсан. Хутаг сумын дунд сургуулийн долдугаар ангийг тєгсєєд Улаанбаатар хотод анх удаа хєл тавьж байлаа. Улаанбаатар хотын 20 дугаар сургуулийн найм, есдvгээр ангид суралцаж байхдаа л боксын спортод эргэлт буцалтгvй орсон хvн. Боксын спортыг нэг насныхаа ажил хєдєлмєр, алдар гавьяаны зам болгосон тэр шийдвэр маань єнєєдєр намайг энэ зэрэгтэй явж, ард тvмнийхээ хайр хvндэтгэлийг дааж явах их замын эхлэлийг тавьсан юм. Боксын спорт руу намайг дагуулсан хvмvvс бол нэг ангийн Ренчиндорж, хажуу ангийн Гомбо, дээд ангийн Толя Ганболд гэдэг хvvхдvvд байлаа. Эхэндээ тэднийг тэмцээнд ороход хувцастай цvнхийг нь бариад л хvлээж зогсдог байсан. Тун ч удалгvй боксын бээлий ємсєєд дунд нь ороод гєвєлцєж эхэлсэн. Боксын спорт руу эргэлтгvй орчихоод Булгандаа буцаж очиж аравдугаар ангиа тєгсч байлаа. Би багаасаа тооны талын хичээлд их сонирхолтой хvvхэд байсан. Энэ ч чиглэлээрээ 1965 онд МУИС-ийн математикийн ангид оюутан болж ирсэн. 1966 онд Барс багш, Сандагдорж багштай хамтран боксын секц хичээллvvлж эхлэхэд нь элсэн орсон юм.Тvvнээс хойш л боксоос алхам ч холдолгvй бvх л амьдралаа зориулснаас хойш 46 жил єнгєрчээ. 1970 онд сургуулиа тєгсєєд Олзот багш дээрээ очиж шигшээ багийн тамирчин болж байлаа.
-Хvнд анхны юм болгон эрхэм нандин дурсгалтай байдаг. Анхны оролцсон тэмцээн тань єчигдєрхєн мэт дурсагдаж л байгаа даа?
-Октябрийн хувьсгалын 50 жилийн ойд зориулсан тэмцээнд анх оролцож, рингэн дээр боксчин хvний хувиар нvдэлдэж байлаа. Яг л єчигдєр болоод єнгєрсєн юм шиг тодхон санаж байна. Рингэн дээрх анхны єрсєлдєгч маань “Алдар” нийгэмлэгийн Ядамжав гэдэг боксчин байсан. Анхны тэмцээн болохоор сэтгэл их хєдєлж байдгаараа биеэ халаагаад єрсєлдєгчєє хvлээгээд л байлаа. Гэтэл єрсєлдєгч маань гарч ирдэггvй ээ. Тэгсэн чинь тээр буланд нэг хvн тvгдийчихээд гадуур хувцастайгаа суугаад л байх юм. Би явж очоод “Таны нэр хэн бэ” гэсэн чинь Ядамжав гэлээ шvv. Би ч уур хvрээд “Vгvй та чинь яачихсан хvн бэ. Таны нэрийг єчнєєн зарлаад байхад хувцсаа солиход яадаг байна аа” гээд л уурлаж гарсан. Арай хийн рингэн дээр гаргаж аваад уурандаа гайгvй сайн балбасан юм даг. Харин тэгсэн чинь бvр эсрэгээрээ эргэж намайг гурав торгож би гэдэг хvн чинь анхны тэмцээндээ хожигдож байлаа. Сvvлд учрыг олбол бидний тоглолтыг шvvсэн шvvгч нь “Алдар” нийгэмлэгийн Бямбаа гэдэг хvн байж таараад єєрийн тамирчинд ялалтыг єгсєн байж билээ. Ингэж л анхны тэмцээнээсээ л боксын спортод шvvлтийн булхай ямар их нєлєєлдгийг бие сэтгэлээрээ мэдэрч эхэлсэн юм даа. Гэхдээ тэр тоглолтод шvvгчийн булхай орсон ч намайг ялсан Ядамжав маань vнэхээр сайн боксчин байсан. 1969 онд “Динамо” нийгэмлэгvvдийн аварга шалгаруулах тэмцээнээс хvрэл медаль хvртэж Монголын боксчдын хилийн чанадаас авсан анхны медалийн эзэн болж байлаа.
-Боксчин болгонд баруун гарын угтуулсан цохилт ч гэдэг юм уу, зvvн гарын тэсрэлттэй хvчтэй цохилт, бvжиглэх мэт хєлийн хєдєлгєєн гээд тус тусын онцлог ялгаа байдаг. Та ид сайхан тоглож байхдаа бусад боксчноос юугаараа ялгардаг байсан бол?
-Ер нь, миний хєлийн ажиллагаа, гvйлт сайн байсан. Тvvнээс гадна манай буриадууд євс хадлангийн ажил их хийдэг байснаас шалтгаалан миний баруун гарын эргэсэн цохилт их хvчтэй байсан юм. Ид хавтай залуу байхдаа баруун гарын хvчтэй цохилтоор ихэнх тулаанаа хугацаанаас нь ємнє дуусгаж явлаа. Мєн тактикийн тоглолт их хийдэг байсан. Угтуулж ажиллах хариулт угсарсан олон цохилт хийх ч юм уу, єрсєлдєгч болгондоо таарсан тактикийн тоглолт хийдэг байв. Миний давуу тал гэвэл нэгдvгээрт баруун гарын цохилт маань хvчтэй. Хоёрдугаарт хєл дээрээ бараг л бvжиглэчихдэг байлаа. 1974 онд Румынд болсон “А”зэрэглэлийн “Алтан бvс” тэмцээнд ёстой л формдоо орсон vедээ оролцож эх орондоо анхны алтан медалийг авч ирж байлаа.
-Цєєхєн хvн амтай, харьцангуй хожуу хєгжсєн гэхэд манай боксчид олимп, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс олон медаль авч дэлхийд бас л хvчтэй єрсєлдєгчийн тоонд багтдаг. Бусад орны боксчдоос манайхны ялгардаг гол онцлог нь юу вэ?
Ер нь хаана ч явсан гадны багш дасгалжуулагч, боксчид “Монголын боксчид толгой сайтай, хурдан сэтгэдэг” гэж ярьдаг юм. Энд л монгол хvний оюун ухааны єндєр потенциал, ямар ч орчинд маш хурдан сэтгэж, дасан зохицох чадвар харагддаг юм. Дээр нь сэтгэлзvйн их тэвчээртэй, тєрєлхийн шазруун зан нь нєлєєлдєг л дєє. Бас бидний идэж ууж байгаа мах, цагаан идээ, багаасаа хvнд хvчир хєдєлмєр хийж єссєн орчин ахуй их нєлєєлдєг.
URL: