Ерөнхий сайд 9 яам, 10 тохируулагч агентлаг, 19 хэрэгжүүлэгч агентлагтай байхаар тохиролцож, халаа сэлгээ хийхээр зэхэж байна

altanhuyagaaaaaaaaaaaaН.Алтанхуяг сайдын “Шинэчлэл” –н салхинд хийсэх яам, агентлагуудын нэрс эхний байдлаар тодорчээ.
Доорх тогтоолыг үндэслэн нэр дурьдагдсан яам, агентлагуудад сандал суудал ганхуулж, УИХ-ын намрын чуулганаар хэлэлцүүлэхээр болж байгаа бололтой.
Албан бус мэдээллээр өчигдөр энэ асуудлаар яамдын Төрийн нарийн бичгийн дарга нарыг дуудаж, Засгийн газар хэдэн яамтай байх, ямар яамдыг нэгтгэх талаар ярилцсан байна. Хаалттай хуралдаанаар Ерөнхий сайд Н.Алтанхуяг Засгийн газрыг есөн яам, 10 тохируулагч агентлаг, 19 хэрэгжүүлэгч агентлагтай байх бүтцийг танилцуулсан бололтой.
Тухайлбал, 1.Гадаад харилцааны яам, 2.Сангийн яам (Эдийн засгийн хөгжлийн яам, Сангийн яамыг нэгтгэж), 3.Хууль зүйн яам, 4.Байгаль орчин, аялал жуулчлалын яам (БОНХЯ, ССАЖЯ-ыг нэгтгэж), 5.Батлан хамгаалахын яам, 6.Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, 7.Дэд бүтцийн яам (УУЯ, ЗТЯ, БХБЯ, ЭХЯ-ыг нэгтгэж), 8.Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, 9.Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яам (ХЯ, НХЯ, ЭМЯ-ыг нэгтгэж) гэсэн есөн яамны бүтцийг танилцуулсан байна.
Мөн Тэргүүн Шадар сайдын албан тушаалыг (Д.Тэрбишдагва) байхгүй болгож, өмнө нь хэрэгжүүлж байсан үүрэгт ажлыг нь Засгийн газрын хэрэг эрхлэх газарт хамааруулж магадгүй ажээ.
Ийнхүү эдгээр яам, газруудад өөрчлөлт хийж, түүнийг дагаад албан тушаалтнуудад халаа, сэлгээ явагдах бололтой.

zasag02 zasag01 zasag03


URL:

Сэтгэгдэл бичих