Өвгөн шувуу

timthumb.phpЖав гуай, нар ханын толгойд тусаж байхад нvдээ нээлээ. Зовхи нь хєх няц болон хавагнаж ухархайдаа хонхойн ширгэсэн гэрэлгvй нvдээр гэрийн доторхийг тойруулан харах гэж ихэд хvндэрсэн толгойгоо арайхийн эргvvлэв. Хянган хамрын самсааны мєгєєрс нэвт гэрэлтэн шанааны нь яс арьсаа цоо татах бий гэмээр ёрдойжээ. Царайны нь єнгє энэ нvгэлт ертєнцєд амьдрах єдєр тоотой хvн гэдгийг илтгэнэ. Яс арьс болсон гараараа орны хєлєєс уясан татуурганаас чангааж байж биеэ хагас эргvvлээд явган ширээн дээрх шаазантай цийдмээр амаа дэвтээв. Тэгээд ханын толгойд туссан нарны гэрлийг хэсэг ширтэв. Гадаа зуны сайхан єдєр, Жав гуай тэнгэрийг тооноор, газрыг vvдээр харах тєдий болсоор уджээ. Гэвч ханын толгойд туссан нарны гэрлийн шар толбонд бvхий л газар дэлхийг бас харж болно. Насаараа хєндлєн гулд давхисан тал нутаг, vзэж єнгєрvvлсэн амьдрал нь vvрд нvдээ анихаас нааш яаж балран арилах билээ. Єглєє болгон «Одоо ингээд зовлон дуусах цаг ирээгvй» юу гэж горьдох боловч єдєр хоног єнгєрсєєр л байна. Хvн гэдэг мєн ч бєх голтой юм. Утсан чинээхэн улаан амь гэвч тасарч єгєхгvй нь гайхалтай. Євчин ойндоо хvрлээ. Жав гуай єнгєрсєн хаврын цагаан хагднаар хадан гэртээ харина гэж бодож байсан боловч бvтсэнгvй. «Би ер нь долоон голтой амьтан юмаа» гэж хvнд ярина. Yхэхийн тухай бодож яваагvй боловч vхэхээс нэг их айхгvй хvн байж. Yvнийгээ ойлгохдоо санаа амарсан бєгєєд элдэв зовлон гаслан болж гиншигнэлгvй зоригтой тайвнаар vхлээ хvлээж байна. Сэтгэлээр машид хатуужин чадахад биеийн шаналал хvртэл намдаад явчихна. «Ийм сайхан єдєр байтал vvдээ битvvлээд гардаг нь юу вэ?» гэж эхнэртээ уур хvрмээр аядсанаа «Жав чи бvv бухимдаад бай» гэж єєртєє тушаав. Тэгээд євчинд нэрвэгдсэн биеийн ой гутам нялуун vнэрийг дарах гэж хажуудаа арц уугиулаад юм бодов. Гадаа болжмор жиргэж алст адуу янцгаахад єєрийн эрхгvй сvvрс алдав. Хєгшнийх vнээ сааж байгааг сонсоод гар хуруу нь цуцдаг болж дээ гэж єрєвдєнє. Эхлээд vнээний хєхийг жигд шувтран шаагитал сааж байснаа тєдхєн гар нь цуцаж шор шор хийлгээд нэг хэсэг амарна. «Хєєрхий ээ. Хvvгээ цэргээс халагдаж иртэл ганцаараа байх болох нь» гэж Жав гуай бодов. Хvvгээ иртэл тэсээд байя гэж бодож байсан боловч дахиад хагас жил тэсэх ямар ч ид шид байхгvй гэдгийг мэдсэнээс хойш хєгшнєє зовоолгvй эртхэн шиг талийж одох юмсан гэж бодох болжээ. Санаагаараа ч гэсэн vхлийг ойртуулж болох мэт бодогдоно. Євчин нь нэгэнт газар авч нєгєє утсан чинээн улаан гол л аргагvй нэг цохиж байгаа нь илэрхий болжээ. Хоол унднаас гараад удав. Yхэх єдрєє хvлээнэ гэдэг єнгєрснєє бодож хэвт гэсэн vг байж. Жав гуай голтой байгаагийн ганцхан учир утга л тvvнд байна. Бусдаар бол хvний тооноос аль хэдийн єєрийгєє хасжээ. Бие vхэхээс урьтаж ухаан vхчих вий гэдэг л ганц айх юм нь. Гэвч бие доройтох тусам ухаан улам саруул болж байлаа. Биеэ ухаанаар захирая таарсан цагт одоо ингээд амьсгаагаа хураах цаг бол лоо гэж єєртєє тушааж болмоор санагдана. Гэвч тийм аяс нь хэзээ таарах тэгж таарсны тэмдэг чухам юу болохыг мэдэхгvй байлаа.
Єнєє єглєє євдєх шаналах юм нь нэгэнт дууссан мэт хачин байх ажээ. Амаа дэвтээгээд арцны сайхан vнэр vнэртэж хєшиж чилсэн биеэ аргацааж хєдєлгєєд автал vргэлж горойж барайж байдаг дотор нь уужран толгой нь хєнгєрчих шиг болов. Зvрхээ чагнавал их удаан боловч дэрээр дамжин дуулдтал лvг лvг цохиж байна. Жав гуай vvдний баруун хатавчинд єлгєсєн хазаар ногт хураалттай бараан дээр гєлмийг нь дэлгэж тавьсан харав. Эзэн нь мордох чадалтай юм шиг эмээл хазаар зэхээстэй байг гэсэн шиг хєгшин нь тvvнийг ер хєдєлгєдєггvй билээ. Зуухан дээр загсаасан єрєм нарны туяа шиг шаргалтана. Хоймрын авдар дээр хєгшний бадраасан зул гал дохиуртай хар цэцэг мэт бадамлан бєхєж байна.
Цаад зун сvмбэр хээ тавьж будсан унь нь нарны гэрэлд ярайна. «Манай гэрийн мод сайн. Хvv халагдаж ирээд бvрээсийг нь шинэчлэнэ биз.» Зvvн хаяанд хєгшний орны толгойд улаан шунхан дэвсгэр дээр алтан хорол тавьсан нvvртэй хуучин цагийн намхан авдар байна. «Тvvнийг сэргээгээд будчихдаг байж дээ. Хєгшин бид хоёрын анхны юм» гэж бодов. Тэр хуучин авдарнаас бусад юм цєм ёсоороо, бєхєж байгаа зул хvртэл ёсоороо бєхєж байх шиг санагдана. «Одоо ингээд болоо юм биш vv дээ. Хичнээн болтол єєрийгєє ч хvнийг ч зовоох вэ!» гэж гэнэт бодов.
Хєгшин нь vнээгээ саагаад орж ирэхэд айлын хvvхдийг давхиулаад нутгийн євгєцvvлийг ирээч гэж хэлvvлэв. Аргагvй цаг нь тулаад амин дээрээ байлгахыг бодож дээ гэж Жав гуайн vеийн гурван євгєн яаран ирлээ. Урьд газар хонхойтол сууж мордож байсан уяан дээр нь бууцгааж юу гэж хэлж уулзана даа гэж зvрхшээн ороход Жав гуай харин сулхан дуугаар боловч vхэх гэж байгаа хvний амнаас гарамгvй хєгжилтэй наргиантай юм ярьж угтлаа. Хvрэн торгон дээл ємсєж, дєчин таван оны чєлєєлєх дайнд тvр цэрэгт татагдан яваад авсан шар гуулин медалиа зvvчихээд єндєр дэр тvшжээ. Жав гуайн багын тvнш бєгєєд гэзэгт Найдан хэмээх саяхан болтол гэзэгтэй явсан хvдэр хар євгєн, нутгийн их хvндтэй хvн, ОЛОН жил Жав гуайтай хамт баг сумын элдэв алба хааж явсан боргоцой Дорлиг (Яагаад тийм хоч авсныг бурхан мэднэ.) Yеэл болох шумуул Жамц гэгч гонгиносон нарийхан дуутай євгєн vхэлд тулсан нєхрийгєє ингэж наргиж наадаж байх юм гэж санасангvй. Хатуу эр гэдгийг мэднэ. Гэвч харахад нvд хальтармаар болсон гэж сонсоод аргагvй зvрхшээн орж гарах нь ч ховордсон байж. Нэг голын, нэг vеийн євгєцvvл урт амьдрал туулж насан хэвийхийн жам ёсоор уван цуван цєєрсєєр боловч аз уу зандан цагийнхтайгаа адил бие биеэ нэрээр нь биш овгоор нь дуудаж наануу цаануутай явах учир нэг нь ингэж тасраад талийчихна гэдэг амьдрал єм цєм vсэрнэ гэсэн vг. Жав гуай vлдэх хэдийнхээ сэтгэлийг засъя гэсэн шиг байлаа. Гэзэгт сvvлхэн шигээр ирээд нvд дальдран зуухны аманд сууж мод толгойтойгоо ноцолдоход Жав гуай тvvнийг шоолж гэзэгт маань улам л єнгє ороод байна. Залуу эхнэр авах гэж байна гэдэг нь ортой догоо .Тэгтэл энэ бид хоёр чинь анх нэг жил эхнэр авсан юм шvv дээ. Одоо энэ Должингоо босгох гэж яаж хєглєж явснаа санаж байна уу? Должингийн муу эмээлийг чингэлэгнээс авах гэж яваад нохойд хонгоо уруулчихсанаа, мєн ч ядуу байж дээ. Эмээлтэй морь хєтлєєд ирэх чадал байхгvй. Одоо харин жаргаад, аагаа багтаахаа байж. Бас залуу хvvхэнд санаатай» гэхэд гэзэгт дорхиноо сэтгэл уужирч гаансаа євєртлєн «Золиг гэж! Нохойд уруулсан сорви одоо ч бий шvv» гээд гэрээр дvvрэн инээдэм болов. Андынхаа амин дээр байж уй гашуу болно гэсэн чинь харин найр наадамд ирсэн юм шиг хєгжєєнтэй болдог байна. Жав гуай тэдэнд,
Муу Дэвхэргийн (єєрийн нь хоч) чинь амьд явах хоног аргагvй гvйцэж байна. Та нарыгаа нэг хараад vхье гэж шийдлээ. Yхэхийн ємнє нэг сайн наргиж, та нарын хаа дуулах хуурдахыг сонсъё. Урьдын цагт юмсан бол хойт насандаа уулзаж юу магад гэхсэн. Намайг та нар эс мэдэх биш. Yхэлгvй мєнх хорвоо дээр тєрсєн бол одоо яая гэхэв. Алив vеэлээ чи хамраа харж уруу царайлж суулгvй наадах архи айрагнаасаа хий. Жаахан шар тос хєвvvлээд над ч гэсэн хийгээд аль! Муу дэвхэргэн алсын замд vдэж байна гэж бодоод л ууцгаа! Заавал хєдєєлvvлж ирчихээд уй гашуу тайлж байна гэж уу алба уу? Ямар ч гэсэн ухаантай амьсгаатай байгаа дээр нь амьд Жавтайгаа урьдынх шигээ наргиж байна гэж бодоод ууцгаа! гэж шахаж байв. Тэгээд хэлсэн ёсоороо шар тос хийж халаасан архи жаахан уучихаад нvд нь гэрэлтэж, ёнтгор шанаанд нь хvртэл цус туяарав. Yхэлгvй мєнх хорвоо дээр тєрєєгvйгээ сайн мэдэх тэр хэд тvншийнхээ vгийг аргагvй дагаж архи айраг ууцгаа! дуу шуу болов. Найрын гурван дуутай асан гэзэгтэд ая барих алба тулгарч гэзэгт хєєрхий минь, хуучин бууны хугархай гэдгээ vзvvллээ. Хєє тортог болсон сєєнгє дуутай морин хуурыг хєглєж амьсгаа тасалданги боловч сvрхий эршvvд баргил хоолойгоор,

Зэ жигvvртэй тєрсєн маньд чинь
Жигтэй сайхан орон байвч
Жаргал зовлон алинд ч бол
Заяаныхаа хvчээр болдог бус уу

гэж дуулахад Жав гуайн хєгшин эрэгнэгийнхээ хажууд нулимсаа арчин буруу харж суув.
«Гэзэгт ч нээрээ залуугаараа байна. Євгєн шувуу буцнаа гэж…» гээд Жав гуай шvvрс алдсанаа тvрхэн зуурын гунигаа хєєн зайлуулж «Боргоцой. чи тэр жил намайг яаж чадсанаа яриач» гэв. Боргоцой Дорлиг бугуйндаа алтан цаг зvvж, нvдэндээ сvvдэр шил зvvчихсэн дэгжин шовгор євгєн ярихаасаа тvрvvн хээг хээг инээгээд,
Би багийн дарга, Жав ухуулагч тэр зун алба ширvvнийг хэлэх vv. Дайны урьд жил шvv дээ. Залуу ч байж. Цэргийн агт, ноосны ноогдол гvйцээх гээд л бид хоёр єдєр шєнєгvй айл хэсдэг байлаа. Тэгэхэд баг гэдэг чинь одоогийн сум шиг нутагтай, явж барагдахгvй. Нэг єдєр доод Хvрэмт орж явсан чинь зам дээр морио барьсан хvн хэвтэж байна. Хvрээд очтол мань хvн хурхирч хэвтдэг байгаа. Ер нь бєх унтжээ. Тэгэхээр нь шогломоор санагдаад морийг нь хєтлєєд алга болж єглєє. Мєн ч дvрсгvй байж дээ. Мань хvн нэг сэрэхнээ явгарчихсан байдаг. Хагас єртєє шахам хєлєє холготол мацаж айлд хvрсэн байсан. Сvvлд тэгж явгаруулснаа хэлээд алуулах шахсан сан гэв. Энэ мэтээр идэр залуугийнхаа элдэв явдлыг дурсалцана. Шумуул Жамц согтохоороо уйлдаг, биеэ хичнээн баривч тэссэнгvй шvлсээ савируулж байгаад гингэнэтэл уйлчихав.
Чи битгий хvн уруу татаад бай! Уйлж байгаа нь хvртэл енгэнээд яг шумуул шиг гэж Жав гуайн шоолоход инээдэм болж харин ч гомдож орхисон Жамц,
Чи хэзээнээс чулуу шиг хатуу сэтгэлтэй хvн. Yлдэх биднийгээ ч зєєлєн дорой улс гэж мэдэхгvй гээд гарч явахыг завдсанд,
Yеэл минь! Би чинийхээ уян зєєлєн сэтгэлтэйг мэдэлгvй яах вэ. Тоглосон юм. Чи адуу хураагаад ирэхгvй юу, би нэг харъя гэж гуйв…
Жамц, адуу хурааж гэрийн гадаа авчирсан хойно хvмvvс Жав гуайг ширдэг дээр дамжлан гаргажээ. Жаран хэдэн жил амьдарсан хорвоо ертєнц зуныхаа нэг сайхан єдрєєр тvvнийг vдэн гаргаж байна уу? Наран хэвийж агь гангын vнэр анхилмал зєєлєн бєгєєд бvлээн сэвшээ vхлийн ємнє зоригтой тайван бай гэж аргадан илбэж байх шиг, Нутгийн хєх ногоон гvвээ толгод униар дунд замхран vзэгдэх нь уужим боловч хvний насан хязгаартай ямархан жамтай ертєнц билээ гэмээр. Энэ нар, салхи, тэнгэр, гvвээ толгодоо сvvлчийн удаа харж байна гэж Жав руай бодож байлаа Жамцын хурааж авчирсан адуу уургилан бєєгнєрч аагаа багтааж ядсан унага даага тангаралдан чарлалдах бєгєєд харин НЭГ хєгшин буурал сvргээс зайд уу зvvрмэглэн байна. Жав гуай тvvнийг харж омголтсон зийвгэр уруулаа муруйлган инээв.
Тэр буурлыг хараач? Мєн ч ястай адгуус юмсан. Муусайн байдасуудад гологдож vрээ шvдлээд хажиглуулаад одоо ч больж дээ хєєрхий. Гэхдээ надаас л тvрvvлсэнгvй дээ гэв. Чингээд хэдэн мєч єнгєрєхєд нар салхинд цочирдсондоо ч юм уу амьсгаа нь дээр гарч нvд нь ЖИГТЭЙХЭН хурцаар гялалзав.
Yеэлээ уурганы минь хуйвийг тайлаад аль! гээд хуйваа Гэзэгтэд єгч,
Чи залуу эхнэр авах санаатайгаараа vvнийг ав! Оонын хvзvvгээр хийсэн сайн хуйв шvv. Чадлаа vзvvлэхэд чинь хэрэг болно гэв. Дорлиг тvншдээ сийлбэр нь балартлаа элэгдэж мєлийсєн жижиг гартаам хєєргєє «Ганган хvнд гархи нэмэр» гэж єгєв. Чингээд сvvлийн vгээ хэлсэн нь,
Та нарыгаа, нутаг усаа, адуу малаа харж авлаа. Хичнээн сайхан салж болмооргvй ертєнц боловч Гэзэгтийн дуулдаг євгєн шувуу буцах цаг болжээ. Жаран хэдэн жил дэлхийн тоос хєдєлгєж их юм vзлээ. Гомдол алга. Сайн ханьтай, голомт залгах хvvтэй, сайхан нєхєдтэй жаргаж явлаа. Ийм тийм юм дутуу дунд байсан гэж гажрах юм алга. Олны дунд л явлаа. Жамц минь чи сэтгэлээ барьж vз! (Жамц уйлсаар холдов.) Бид чинь ингээд л уван цуван хойт энгэртээ гарах улс шvv дээ, Жам юм хойно. Ямар манай монголын удам тасрахаар биш! Та нар минь тэгээд vр ач єнєр єтгєн жарган дэгжиж яваарай! За одоо боллоо. Гэрт минь оруулаад аль!
Жав гуай vvр шєнє хагацахын алдад насан єєд болжээ.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих