Хэдий чинээ намар хөдөлмөрлөнө төдий чинээ өвлийг өнтэй давна
Намар болжээ. Намар бол хамгийн сайхан улирал. Xавар тарисан тариа, ногоогоо хураана, мөн малын тарга хүч зузаарч. чамбайран жингээ 2 дахин нэмж таргалдаг улирал.
Хадлан, тариа, ногоо хураалтын ажил жигдэрч, хадлангаа авч, тариа ногоогоо хураан их ажлынхаа үр шимийг хүртэн суух нь хөдөлмөрч түмний намар цагийн нэг их баяр баясгалан юм.
Намрын их ажилдаа балчир нялхсаасаа авaхуулаад өтгөс буурлууд хүртэл бүгд гар, хөл, санаа нийлэн өдөр шөнөгүй зүтгэж нугалж авдаг бодлоготой болмоор санагддаг. Энэ нь манай орны онцлог юм.
Ирэх сараас урт удаан, хахир хүйтэн өвөл маань эхлэнэ. Өвлийнхөө бэлтгэлийн сайтар хангаж, бэлдэж, нөөцөлж орох нь өвлийг өнтэй давах үндэс суурь болдог билээ.
МАА-н хувьд ч гэсэн мэрэгжлийн хүмүүс зааз тогтоож онд орох найдваргүй малаа мах бэлтгэлт тарган байгаа дээр нь нийлүүлдэг, заазалдаг бодлого зайлшгүй шаардлагатай байна.
Хамгийн гол нь энэхүү өсдөг баялгаа мөнгө болгох нь чухал байна. Хавар төрсөн төлөө намар нь 40-45 кг хүртэл таргалуулж чадаж буй нь манай давуу тал. Бэлчээрээр таргалуулдаг ардын арга дээр тулгуурласан технологи боловсруулан мөрдөж 6-8 сартай Монгол хонины мах бэлтгэе.
“Монгол төлөгны мах”- үнэт брэндийг бий болгож Арабын орнуудад гаргаад нефтээр солиё л доо. Бидэнд маш их боломж байна.
Хавар авсан төлийнхөө 80-90 хувийг мөнгө болгочихдог бол манай МАА эрчимжиж буй хэлбэр болох юм. Өвөлжих малын 80 хувь төллөх мал бол манай МАА-н бодлого тoгтвoржиж буй хэлбэр юм.
Зуданд үхүүлж байснаас идчихсэн нь дээр, хямд ч гэсэн үнээр бусдад зарчихсан нь дээр, улсдаа өгчихсөн нь дээр, мөнгө болгочихсон нь дээр, тэжээл болгоод эх малаа тэжээж өвөлжие! гэдэг эх оронч санаа малчдад суулгах хэрэгтэй байна. Тэднийг үүрэгжүүлж, хариуцлагажуулах нь юу юунаас илүү чухал байна даа.
Хөгжлийн бодлого судлаач М.Найданхүү
URL: