Автомашин ачдаг хувийн компаниудын орлого хаана төвлөрдөгийг мэдэхгүй

527-1410921905d938c2b21ec0b4c70a5d75e801e4d728_XLЗамын нэгдүгээр эгнээнд тавьсан автомашиныг ачиж, журамлах ажил он дамжин үргэлжилж байгаа. Тэдний зарим нь мөнгөө бэлнээр авна хэмээж, баримт бичиж өгөхдөө хойрго ханддаг, машинд өлгийтэй хүүхэд унтаж байхад ачдаг гээд ачилтын комданиудыг тойрсон асуудал мундахгүй.

Гэтэл Замын хөдөлгөөний Удирдлагын төвөөс гадна “Тэнүүн огоо”, “Авто гранд мастер”, “Очуг”, “Хас транс”, “BMML-2″, “Ачит Сэлэнгэ” гэх зургаан хувийн компани нэгдүгээр эгнээнд тавьсан машиныг ачих гэрээтэй.

Энэ компаниуд улсад татвар төлдөг үү, тэдний олж байгаа мөнгө улсын санд төвлөрдөг эсэх талаар Замын цагдаагийн газраас тодруулахад “төсөв санхүүгийн тал дээр манайхтай ямар ч хамааралгүй ажилладаг. Хууль зүйн сайдын баталсан журмын хэрэгжилтэнд хяналт тавьж арга зүйн дэмждэг зөвлөмж хүргүүлэх гэрээтэй ажилладаг” гэсэн юм.

Ингээд Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төвийн ахлах мэргэжилтэй Б.Өлзий-оршихоос тодруулга авсан юм.

-Ачиж журамлах ажиллагаа явагдаад жил гаруй хугацаа өнгөрсөн байна. Хэр үр дүнгээ өгч байна?
-Замын хөдөлгөөний дүрмээр түр буюу удаан хугацаанд зогсохыг хориглосон газар болон нийтийн эзэмшлийн зам талбайн явган замд дүрэм зорчиж байршуулсан тээврийн хэрэгслийг ачиж, дугуйг түгждэг болсноор замын зохиомол түгжрэл тодорхой хэмжээгээр буурч байгаа.

-Нэг байгууллага руу ороод гарч ирэхийн хооронд машин ачсан байна гэх гомдол манайд байнга ирдэг. Өмнө нь мэдэгдэж болдоггүй юм уу?
-Энэ асуудал дээр хоёр тайлбар өгех хэрэгтэй. Нэгдүгээр эгнээнд машинаа тавьчихаад орно гэдэг бол Монгол улсын хуулиараа замын хөлдөлгөөний дүрмээр хориглосон заалт зөрчиж байгаа юм.

Холбогдох хууль тогтоомжийн дагуу заавал зарлан мэдээллэх үүрэг хүлээгээгүй байдаг. Энэ зөрчилд ямар арга хэмжээ авдаг юм гэхээр Хууль зүйн сайдын 94 дүгээр тушаалаар буюу Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн автомашинуудыг цагдаагийн албан хаагчийн чиглэл шийдвэрийн дагуу журмын хашаанд зөөж шилжүүлдэг.

Автомашин ачиж журамлаж байгаа хувийн компаниуд Замын цагдаатай гэрээтэй ажиллаж байгаа. Зарим хүмүүс Замын хөдөлгөөний удирдлагын төв энэ бүх үйл ажиллагааг удирдаж зохион байгуулж, хяналт тавьж байгаа гэж ойлгоод байх шиг байгаа юм. Манайх бол төрөөс санаачилсан үйл ажиллагаагаа хууль дүрмийн дагуу явуулж байгаагаараа давуу талтай.

-Ачиж журамлах ажиллагаанаас орж байгаа мөнгийг хаашаа төвлөрүүлдэг вэ?
-Манай орсон орлого төрийн санд төвлөрч байгаа. Харин хувийн компаниуд Замын цагдаатай гэрээтэй байдаг учраас тэдний орлого хаана төвлөрч, юунд зарцуулагддагийг бид мэдэхгүй. Нийслэлийн хүү торгуулийн санд бол дээрхи хувийн компаниудын тээврийн хэрэгсэл зөөж шилжүүлж байгаа мөнгө ордоггүй.

Нэг зүйл тодруулаад хэлэхэд, дээрхи компаниудын буруутай үйл ажиллагаануудаас болоод замын хөдөлгөөний удирдлагын төвийн үйл ажиллагааны нэр хүнд унаж байгаа.

-Тодруулбал ямар үйл явцаас болоод танай нэр хүнд унаж байгаа гэж үзэж байгаа юм бэ. Ер нь машин ачих үйлчилгээтэй холбоотой гомдол санал нэлээд гардаг. Танайд гомдол санал хэр ирж байна вэ?
-Иргэдээс саналууд их гардаг. Тухайлбал, автомашин ачиж байгаа мэдээллээ автомишины жолоочид өгдөггүй, газар дээр нь жолоочтой тохиролцоод ямар ч баримт өгөхгүй бэлэн мөнгө авдаг. Нэгдсэн лавлах утас байдаггүй.

Манайх бол энэ үйл ажилагааг илүү болосронгуй болгохоор өөрийн тусгай зориулалтын 12 машинаар зөөж шилжүүлсэн мэдээллийг 1200 гэсэн тусгай лавлах ажиллуулж, иргэдэд мэдээллийг мессеж хэлбэрээр хүргэж байгаа.

Иргэдийг чирэгдэлгүй байлгах тал өөрийнхөө хүрээнд ажиллаж байна. Хууль зүйн сайдын журам шинэчлэгдэж гарснаараа л энэ зургаан хувийн хэвшлийн компани удирдлагын нэгдсэн төвийн үйл ажиллагаа уялдаж нэгдсэн удирдлагатай болгох юм.

-Танай төвөөс хувийн ачилтын компаниудад хяналт тавих боломжгүй юм уу?
-Бид хувийн компаниудтай гэрээ хийгээгүй учраас хяналт тавьж, үүрэг даалгавар өгөх эрхзүйн орчин бүрдээгүй.

М.Янжинлхам

Эх сурвалж: Нийслэл таймс


URL:

Сэтгэгдэл бичих