Дахин нэг жолоочийн эрхийг хаслаа
Ногоон байгууламж дээр машинаа тавьж хууль зөрчсөн “4506 УНУ” дугаартай машины зураг олон нийтийн бухимдлыг хүргээд байсан. Уг хэрэгтэй холбогдуулан Замын цагдаагийн газраас уг машины жолоочийн эрхийг хоёр жилээр хассан юм. Мөн сүйтгэсэн ногоон байгууламжийг сэргээх үүрэг өгөөд байсан.
Тэгвэл өчигдөр дахин нэг жолоочийн эрхийг хасчээ. III, IV хорооллын нутаг дэвсгэрт ногоон байгууламж дээр машинаа байрлуулсан 44-45 УНЛ улсын дугаартай Land Cruiser маркийн машины жолоочийн жолооны эрхийг хоёр жилээр хассан байна.
URL: