Ш.Сайхансамбуугийн хүүгийн мөрөөдөл биелэхэд ойрхон байна

Монгол улсын машин тэрэгнүүд залгих шатахуунаар ховор болсон нь олон хүнийг явган алхахад хүргэж байна. Хаа байсан Дорнодоос машинтайгаа хот руу орж ирчихээд буцаад нийтийн тээврээр нутаг руугаа явж байгаа хүмүүс ч гарлаа. Дизель түлш олдохгүйн харгайгаар унаагаа хол газарт орхин буцаж байгаа нь тэр. Гэтэл эсрэгээрээ баян, мөнгөтэй нөхдүүдийн хувьд шатахууны хомсдол бэл бэнчингээ гайхуулах нэг сайхан шалтаг болж хувирчээ. Олдохгүй байгаа шатахууныг литрийг нь 4000, 5000-д авъя гэхэд нь Шатахуун түгээх станцын ажилтнууд “үгүй” гэж хэлж чадахгүй байгаа тохиолдолтой таарлаа. Үнэхээр байдал энэ чигээрээ үргэлжлээд байвал Ш.Сайхансамбуугийн хүүгийн “Бензин литр нь 10000 төгрөг болчихоосой, тэгвэл ганцаараа хотод машинтайгаа давхих юмсан” гэдэг мөрөөдөл биелэх юм биш байгаа даа.


URL:

Сэтгэгдэл бичих