Оюутнуудын биеийг үнэлүүлж байжээ

une0916Хичээлийн шинэ жил эхэлж нийслэл хотын хөл хөдөлгөөн ихэссэн.  Үүнтэй холбогдуулан охид бүсгүйчүүд биеэ үнэлэх явдал цөөнгүй байна. Ялангуяа оюутан охид ийм хэрэгт уруу татагдаж хохирогч болж байгаа юм.

Тухайлбал Баянгол дүүргийн III хороонд үйл ажиллагаа явуулдаг зочид буудал болон V хороонд харъяатай саун массажны газарт оюутнуудын биеийг зохион байгуулалттайгаар үнэлүүлж байсан этгээдүүдийг баривчилсан байна.

Тэдэнд Эрүүгийн хуулийн 124 дүгээр зүйлийн 124.3-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.


URL:

Сэтгэгдэл бичих