Гитарчин Өөжгий “гоморхов”

10-18-12t456686554201409151412Энэ сарын 13-нд Урлагийн ажилтны баярын өдөр тохиосон билээ.

Уг өдрийг тохиолдуулан “Манай улсад соёл урлагийн байгууллагын ажилтны өдрийг 1993 оноос хойш тэмдэглэн өнгөрүүлэх болсноос эдүүгээ 21 дэх жилтэйгээ золгож байна. Эх орныхоо урлаг соёлыг тасралтгүй хөгжүүлэн, хойч үедээ уламжлан үлдээж өвлүүлэх, үзэгч олон түмэндээ шинэ уран бүтээлийг өргөн барихын төлөө цаг ямагт хичээнгүйлэн зүтгэж байдаг нийт уран бүтээлчид, урлаг соёлын байгууллагын ажилтны нөр их хөдөлмөрийг хүндэтгэх нь зүйн хэрэг билээ. Тиймдээ ч бид бүхэн Монгол Улсын соёл, урлагийн ажилтны өдрийг уламжлал болгон тэмдэглэж ирсэн нь ихээхэн учигтай. Энэ жил тус өдөрлөгийг “Чингисийн Хүрээ” цогцолборт энэ сарын 13-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлэх гэж буйдаа таатай байна. Урлагийн тэнгэр эх орны минь соёл урлагийг эгнэгт ивээж, дэлхийн тайзнаа манай улсын гайхамшигт бүтээлүүд мөнхөд амилан оршсоор байг. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай. Соёл Спорт Аялал Жуулчлалын Яам”-наас мэндчилгээ дэвшүүлж байсан юм.

Тэгвэл энэ удаад тэд рок попын уран бүтээлчдийг урихаа мартсан бололтой. Учир нь гитарчин Өөжгий “Урлагийн ажилтны баярын мэнд хүргъе нөхдөө. Энэ жилийнх Жаргалантын аманд болж байгаа сурагтай. Яагаад манай рок попынхон энүүгээр нь баярладагүй юм  болоо. Эсвэл биднийг урлагийн ажилтанд тооцдоггүй бололтойдог оо. Маньд л лав урилга алга. Тэгээд ч өнөөдөр хүйтэн байна” хэмээн гоморхов.


URL:

Сэтгэгдэл бичих