А.Гансүх Ц.Батыг уучилснаа зарлалаа
Зам тээврийн сайд А.Гансүх жиргээч Ц.Батыг уучилснаа зарлалаа. Тэрбээр Ц.Батыг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр өөрийнх нь нэр хүндэд халдсан хэргээр шүүхэд гомдол гаргасан юм. Улмаар шүүхээс Ц.Батыг 100 хоног баривчлах ялаар шийтгэсэн ч нэг сар орчим 461-р хорих ангид хорьсны эцэст сулласан билээ.
А.Гансүх сайд “Жиргээчид Батыг уучлаач гэж хүсэлт явууллаа. Тэдний хүсэлтийг хүндэтгэж байна. Бат алдаа хийсэн ч шинээр эхлэх боломж бий. Би түүнийг уучилж байна” гэж жиргэжээ.
Т.Энхэлээ
24tsag.mn
URL: