Ромын пап: Дэлхийн гуравдугаар дайн өрнөж байна
Ромын пап Франциск дэлхийн гуравдугаар дайн эхэлчихээд буй энэ үед идэвхгүй ажиглагч байж болохгүй гэдгийг Итали дахь цэргийн оршуулгын газарт олонд хандан үг хэлэхдээ мэдэгджээ. Тэрбээр одоо өрнөж буй шинэ дайныг “Олон тооны гэмт хэрэг, олныг хамарсан аллага, оүйрэл дагуулсан алгуур дайн” гэж мэдэгдсэн байна.
Түүнчлэн Ромын пап энэ дайныг утга учиргүй, уг шалтгаан нь шунал, үл тэвчих үзэл, аль болохоор их зэвсэг худалдаж, эрх мэдэлтэй болох эрмэлээлтэй холбоотой гэж дүгнэжээ. Словенийн хилийн ойролцоо орших “Редипулья” хэмээх оршуулгын газарт Дэлхийн нэгдүгээр дайнд амь үрэгдсэн нийт 100 мянга орчим Италийн цэргийн албан хаагчийг оршуулсан аж.
Энэ ойн арга хэмжээний үөэр Ромын папын үгийг сонсохоор тус оршуулгын газарт олон мянган хүн цугларчээ. Ромын пап Францискийн өвөө Жованни Карло Бөргольо Италийн армид алба хааж, 1917-1918 онд Австри, Унгарын эзэнт улсын эсрэг байлдаанд оролцсон байна.
Түүнийг 31 настай байхад нь цэргийн албанд татсанаар радио холбоочны үүрэгтэйгээр байлджээ. Дэлхийн нэгдүгээр дайн дууссаны дараа Жованни Карло Бергольо Аргентин улс руу цагаачилсан аж.
Эх сурвалж: Монголын үнэн
URL: