Амьдралын хуудас Сургамжит өгүүллэг
Хэрэв таны амьдрал ном байсан бол номын сангийнхаа хаана нь тавих вэ? түүхэн номын дунд уу? эсвэл гүн ухаан, роман, яруу найраг, өдрийн тэмдэглэлийнхээ дунд тавих уу? Нүдэнд ил харагдах газар тавих байсан уу? эсвэл хэчнээн гярхай хүн байсан ч олж үзэхээргүй тийм газар байлгах уу? Амьдралынхаа номыг байнга унших байсан уу?, эсвэл хаа нэгтээ гаргаад тоосыг нь арчих байсан уу? Аль эсвэл таг мартаад ссэтгэлийнхээ хамгийн гүнд шидэх байсан уу? Номоо уншихаар аваад дуустал унших уу? эсвэл тэр дороо хаагаад орхих уу?
Хамгийн гунигтай эсвэл хамгийн аз жаргалтай мөчийг, бүр *Амьдралын анхны* гэсэн гарчигтай хуудсыг тань хүмүүс огт тоож уншихгүй байвал та яах вэ? Таны хувьд хамгийн хүнд үеийг тань инээж хөхрөн, хамгийн аз жаргалтай ёед тань уйтгарлан, хамгийн сонирхолтой мөсийг тань ойлголгүй уншиж өнгөрүүлсэн уншигчидад хандан юу хэлэх вэ?
Номыг агуулгаар нь бус, зузаан нимгэнийг нь тооцдог хүмүүс хэчнээн их сэтгэлээр унах бол оо? Том жижиг үсгийг анхаарагчид ялангуяа богино өгүүлбэрт дургүй хүмүүст тэрхүү өгүүлбэр гуниг төрүүлсэн үг, үсэг болохгүй гэж үү? Эцсийг нь үзэх гэж тэсэн ядан буй хүмүүсийн хүслийг унших үед нь анхаарч болох уу?
Таны амьдрал нэг бүтээл байсан бол та аль бүлэгт нь илүү дурлах байсан бэ? Аль хуудсыг урж хаях, аль мөрийг ахин ахин уншиж доогуур нь зурж, аль өгүүлбэрийг дахин дахин амьдруулахыг хүсэх байсан бол оо? Хэрэв таны амьдрал ном байгаад таны амьдралын тухай өгүүлдэг байсан бол танд таалагдах байсан уу?
Хоёр дахь, гурав дахь хэвлэл гээд ар араасаа хэвлэх байсан уу? Эсвэл хэрэггүй, жирийн нэг эд мэт номын шүүгээндээ орхих байсан уу? Амьдралынхаа номын хавтсыг чухалчлан үзэх үү? Хуудсыг нь хамгийн чанартай цаасаар хийх байсан уу? Олсон цаасыг үнэтэйд тооцох байсан уу?
Хавтсанд нь ямар зураг тавих байсан бэ? Номын тань хавтсанд бичиг баримтын зураг тавигдах уу, инээж буй, бодолхийлж буй, уйлж буй, бөгтийгөөд алхаж буй хөрөг зураг тань байх уу?
Та номондоо ямар нэг өгөх вэ? *Миний ажил үйлс*, *Дурсамж*, *Миний сайн тал*, *Миний алдаа*, *Амьдрал ямар богино юм бэ*, *Хайр дурлал, үзэн ядалт* гэсэн нэртэй байх уу?
Хамгийн гол нь таны ном бусад номоос юугаараа өөр байх вэ? Та юуг голчлон бичиж, юуг түлхүү өгүүлж, ямар зүйлийг үл хэрэгсэн орхих байсан бэ? Уншигчдад хэр их зүйлийг зааж сургах байсан бэ? Хамгийн сайхан хэсэг нь юу байх бэ? Эхлэл, өрнөл, төгсгөл, бүгд эсвэл аль нь ч сонирхолгүй байх байсан уу? Ямар аргаар, ямар үгээр зохиолоо бичих вэ? Аль эсвэл бүх намтраа энгийн үгээр бичих байсан уу?
Таны амьдрал ном байсан бол танд таалагдах уу? Таны хамгийн чухал ном байх байсан уу? Ярих, бичих, мөрөөдөхдөө тэмдэглиж авах байсан уу? Аль эсвэл амьдралаа анзааралгүй өнгөрч, хүлээн зөвшөөрөлгүй марртах байсан уу?
Амьдрал тань ном байсан бол та амьдралаа нэгтгэн дүгнэх байсан уу, эсвэл дугаар нь үл мэдэгдэх цуврал номын нэг байх байсан уу?
Хэрэв таны амьдрал ном байсан бол…
URL: