МАК-ийн Нямтайшир маш өндөр үнэтэй зүрхний хиймэл аппаратны хүчээр амьдарч байгаа гэв үү?
Монголын толгой баячуудын тоонд яах аргагүй “Монгол алт” буюу “МАК”-ийн Б. Нямтайшир бичигддэг. Охин Н. Цэлмүүнийх нь 400 сая төгрөгний өртөгтэй тансаг хурим болон монголдоо ганц ганган төмөр хүлэгтэй, хүү Н. Номтойбаяр нь их аварга Дагвадоржтой буудалцсан, хар тамхи залилангийн хэрэгт холбогдсон, эрхэм Нямтайширтан өөрийн эзэмшлүүддээ хувийнхаа онгоцоор залардаг гээд тэдний тухай мэдээллүүд тасардаггүй.
Тэдний уурхайд ажиллагсад хоол, ундны материалаас эхлээд жижиг сажиг багаж төхөөрөмж байтугай ажилчдадаа зориулан барьж өгсөн таван ханатай гэрүүдээс нь ачаад явсан ч тоодоггүй хаялга сайтай гэлцэн тун ам сайтай байдаг. Мөнгөтэй, мэдэлтэй эрхмүүд их хурлын гишүүн болдог хэвлэгдээгүй хуулийн дагуу МАК-ийн Нямтайширыг ч мөн энэ жишгээр УИХ-д хүч үзнэ хэмээн таамаглаж байсан олон хүний хүлээлт талаар болов бололтой. Учир нь түүний ойр дотны нэгэн эх сурвалжийн мэдээлснээр тэрээр зүрхний хүнд өвчнөөр олон жил шаналж байгаа бөгөөд маш өндөр үнээр суулгуулсан хиймэл аппаратны хүчээр л өдөр хоногийг өнгөрөөж байгаа гэнэ. Энэ үнэний ортой байж болох юм. Яагаад гэвэл НАХЯ-ны уул уурхай хариуцсан тасагт ажиллаж байсныхаа хэргийг гаргаж өдгөө Нарийнсухайт, Шивээ хүрэн, Адуунчулуун гээд л монголын нүүрсний нийт ордын 40%-ийг эзэмшиж байдгийн хувьд түүнийг улс төрд хүч үзэхэд уг нь гайхаад байх зүйлгүй. Гэтэл тэрээр хүүдээ улс төрийн карьераа, харин охиндоо хөрөнгийнхээ дийлэнх хувийг өвлүүлэх нь тодорхой болоод байна. Жирийн иргэдээс эхлээд улс төр, урлаг, спортынхны хүрээнд эрхтэн шилжүүлэх, солиулах мэс ажилбарт орсон нь олон ч харамсалтай нь хэсэг хугацааны дараа хорвоог орхидог нь нууц биш. М. Зэнээ, О. Энхсайхан, МУГЖ “Дарханы” Энхбат, нэрт алиалагч МУГЖ Д. Батсүх гээд энэ цуваа уртаас урт үргэлжилнэ. Ерөнхий сайд асан С. Баярыг бас 100 гаруй сая төгрөгөөр элэг шилжүүлэн суулгуулсан гэх бор шувуу нисдэг. Хэдийгээр өвчин гэдэг хэлж ирдэггүй нь үнэн боловч амьд явах энэхэн багахан хугацаандаа бидний цөөхөн монголчууд өөрийгөө болон өрөөлийг хайрлаж сурахсан даа!
URL: