Ж.Батзандан нойрсч буй АН-ыг сэрээх хунтайжийн дvрд тоглоно
АН-ын залуу гишvvд намын тэргvvнээ суудлаас нь татаж буулгах тєлєвлєгєє зохиож, элдвийн vйл ажиллагаа явуулсаар.
“Ажлаа хийж чаддаггvй, МАХН нэрээ МАН болгон баг зvvсэн улс тєрийн хvчинтэй дэр нэгтгэсэн, АН-аа унтуулсан” гээд хэд хэдэн шалтгаантай аж. Бvх асуудлыг хэрхэхийг намын Их хурлаар шийддэг жамтай.
Єєрєєр хэлбэл, VЗХ-гоор ярих ёстой. Энэ санаагаа гvйцэлдvvлэхийн тулд даргаа огцруулж оронд нь суухыг санаархагчид намын Онц Их хурлаа хуралдуул гэсэн шаардлага гардуулаад амжсан. Сонгууль ойртож буй цагт ийм алхам хийх нь оновчтой гэж vv. Дарга солигдвол нэг хэсэгтээ л бужигнаан vvсч, Н.Алтанхуягтай хамтран ажиллаж байсан бvх хvн “bye” болно.
Энэхvv ажлыг удирдан зохион байгуулах vйлст гар бие оролцон оройлон манлайлагчийн дvрд тоглож буй хvн нь, жагсаал тэмцлээр гаршсан Ж.Батзандан. Тvvний хэлснээр бол АН-ыг амь оруулах санаатай гэсэн. Тэгэхээр тvvнийхээр єнєєдєр парламентад 20 гаруй суудалтай тус нам амьсгал хурааж байгаа юм болов уу. Энэ vнэн бол улс тєрийн хvчнийг амь оруулах увдистай Ж.Батзанданг хутагт, хувилгаанаар тодруулах хэрэгтэй байх. Нам vхнэ гэж байхгvй. Харин устаж мєхєн vгvй болж болно. Мєн нам унтсан учир сэрээнэ гэж ярьсан. Тэрээр vлгэрт гардаг хунтайжийн дvрд ч тоглох бололтой. Тэмцэгч маань АН-тай хамт унтаж байгаад тvрvvлж сэрсэн болохоор одоо удирдлагаа татан унагаж, бєх гэгчийн нойрноос нь сэрээх юм байна.
Анх гудамжны тэмцэл хийж байхдаа намд элсэхгvй, байгуулахгvй, ард тvмнийхээ тєлєє явна гэж тангараг єргєх шахуу ярьдаг байсан ч тєд удалгvй ИХН байгуулсан. Тухайн vед АН, МАХН-ыг vзэн ядаж, хэзээ ч эвлэрэхгvй хэмээн ярьдаг байсан санагдана. Дуулиан дэгдээсэн долдугаар сарын 1-ний vйл явдлын дараа тvvний санаа хувирав. Арга ч vгvй биз. Орон шоронд орох шахан цагдаа, хуулийнхны хараан дор дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу байсан цаг. Тиймээс журмын анд О.Магнайг дагуулан vзэн ядаж байсан АН-ын нємєрт хорогдохоор хvсэлт тавин гишvvн нь болсон юм. Vvнээс хойш шvvх цагдаа ч мартагдаж амар амгалан байлаа. Жагсуулж, цуглуулах ажлаа ч хойш тавьсан билээ. Нэг жагсаал хийсэн нь аядуу намуухан болж, тэгсхийгээд л єнгєрсєн. Учир нь, ємнєхєєсєє сургамж авсан нь тэр биз. Сvvлийн vед тvvний дуу нь чангарч авралын гар сунгасан намаа бужигнуулах санаа євєрлєх. Vнэхээр тvvнд таалагдахгvй байгаа бол гарч болно шvv дээ.
Тэжээсэн бяруу тэрэг эвдэнэ гэдэг шиг АН-ын хашаанд хоргодож, элдэв асуудлаас мултарчихаад харин одоо даргыг нь тvлхэн унагах аж. Тэр энэ бужигнаанаас ямар хонжоо хайж буй нь тодорхойгvй. Гэхдээ зvгээр нэг тэмцэл биш болов уу. Магадгvй сэнтий ахих санаа ч цухалзаа байх.
URL: