90 саяын Б.Гансүх шинэхэн хайртай учирав уу
1990-ээд оны нийгмийг донсолгосон эрүүгийн хэргийн эзэн “90 саяын” Б.Гансүх Христийн шашны номлогч болж, бурхны үнэнч хүүгийн ёсоор ариун мөр хөөж яваа. Адал явдалт кино шиг, орчин цагийн сайн эрийн амьдрал нь түүнд хүнд хатуу шоронгийн амьдралыг ханатал амсуулж, амиа хорлох алхмуудыг хэдэнтээ хийлгэж байв. Төрийнхөө тэргүүний тархийг эргэтэл сэнхрүүлж олсон 90 саяараа 90-ээд онд хөлөөрөө толгой хийж, Холливудаар Арабын шейх мэт зугаацсаныхаа хариуг тэр залуу насныхаа 10 гаруй жилийг шоронд өнгөрүүлж төлсөн. “Бодлын хулгайч” киногоор түүний амьдралыг харуулсан кино хийсэн нь өнгөрсөн хар он жилүүдийг нь бага боловч цайлгасан гэдэг. Цагтаа мисс бүсгүйтэй сууж явсан түүнийг Хөгжим бүжгийн сургуульд суралцаж байсан урлагийн мэргэжилтэйг нь тэр бүр хүмүүс мэдэхгүй. Шоронгоос гарч ирснийх нь дараа гар дэлгэн угтах хүнгүй дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу байсан ч пастор Б.Гансүхэд бурхан охиноо илгээж, эмч бүсгүйтэй 5 жилийн өмнө ханилж өдгөө элэг бүтэн жаргалтай амьдарч байна.
Ач зээгээ тэвэрсэн тэрбээр өдөр бүр хуримын зургуудаараа гоёж. Эхнэртээ хайрын үгсээ харамгүй зориулж, “Нэгэн биений минь тал, нинжин сэтгэлийн минь цагаан сүүдэр хань минь, зүрхэнд ургасан цэцэг минь, бурхны охин минь чамдаа би хайртай” хэмээн фэйсбүүк хуудастаа байршуулсаар байдаг. Түүний эхнэр Ж.Оюун хоёр охинтой, эмч бүсгүй бөгөөд тэд Христийн шашны ёсоор сүмд хуримлан, адислуулжээ. Амьдралдаа алдаж онож, хал үзэж, халуун чулуу долоосон Б.Гансүх сүмд номлогч хийхийн хажуугаар магистрын зэрэг горилж, хувиараа бизнес эрхэлдэг аж.
Б.Мөсөн
agshin.mn
URL: