Хангүгчүүдэд Туул голын хөвөөн дээр 60 га газарт гольфийн талбай барих зөвшөөрлийг нийслэлийн мэр Г. Мөнхбаяр олгожээ
Баянзүрх дүүргийн засаг дарга байхдаа Э. Мөнх-Очир гишүүн гольфчин солонгосчуудтай үгсэж Гацууртын Туул голын усны ундарга дээр гольфийн цогцолбор барих их хэмжээний газар өгөөд буруудсан ч төр түшилцэх азын од шүүрсэн юм. Гэтэл “Туул риверс контр сайд” гэдэг мөнөөх компани Хан-Уул дүүргийн XII хороонд манай Туул голын хөвөөн дээр дахин гольфийн талбай олоод авчихжээ.
Тэгэхдээ бүр 60 га газар шүү. Энэ их хэмжээний талбайг дүүргийн засаг дарга нь биш бүр нийслэлийн мэр Г. Мөнхбаяр олгожээ. Өмнөд солонгосчууд Мөнх гэдэг нэртэй улс төрчдөөр гольфийн газраа олуулдаг жишиг тогтсон юмуу гэж өөрийн эрхгүй бодогдмоор. Өмнө нь Мөнх-Очир тэдэнд газар өгсөн ч парламентад гарч чадсан шиг мээр Мөнхбаяр бас өөрийгөө ирэх сонгуулиар түүн шиг УИХ-ын гишүүн болохдоо л болчихно гэж бодсон бололтой. Тиймдээ ч солонгосчуудад гар таталгүй их хэмжээний газар өгчээ. Хамгийн гол нь анх Хан-Уулын XIV хооронд олгосон газрыг мөнөөх Солонгосын компани, голоод өөр газарт гольфийн талбайгаа барьж буйг хотын мэр мэдээгүй яваа гэнэ.
URL: