Монголын дараагийн ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ

543f7d77244e25feb94cd8994ad2c3c85fc9b6eaЯпоны мэргэжлийн сумогийн энэ оны есдүгээр сарын башё Токио хотод өчигдөр эхэллээ. Монголын гурван аварга, Японы гурван арслан тэргүүлэн барилдаж буй аки башё олон талаараа сонирхолтой болж байна. 69 дэх ёкозүна Хакухо түрүүлбэл 31 дэх эзэн хааны цомоо хүртэнэ. Мөн Кёкүтэнхо Цэвэгням  бямба гарагт 40 нас хүрч нэг жилд зургаан башё явагддаг болсноос хойш дээд зиндаанд барилдсан хамгийн ахмад бөх боллоо. Хэдий 40 нас хүрсэн ч Н.Цэвэгням эхний өдөр ялалт байгуулсан.

Японы үндэсний бөхөд Монголын дөрвөн аварга төрөн гарсан. Харин Монголын тав дахь аваргын сураг энэ башёгоос яригдэж эхллээ. Энэ бол Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ аж. Тэрээр өчигдөр анх удаа маэгашираг тэргүүлэн барилдаж хүчтэй озэки Котошёгикүг золгоон дээр шууд зайлж татаж давсан нь олноос магтаал сонслоо. Сумод зугтаж барилдахад үзэгчид болон мэргэжилтнүүд төдийлөн таатай хүлээж авдаггүй. Харин Тэрүнофүжи озэкиг давсан барилдааныг хараад алдарт их аварга Китаноүми болон тайлбарлагч Китанофүжи нар манай бөхийг магтсан байна. Тайлбарлагч хэлэхдээ “Дандаа ингэж барилдаж болохгүй. Гэхдээ өнөөдрийн барилдаан үзэгчдийн сонирхлыг татлаа. Озэки хүн залуу бөхтэй ингэж барилдаж байгаа нь Котошигикүгийн буруу. Өрсөлдөгч бөхөөс нь ямар ч мэх ирж болно. Энэ барилдаан озэкид маш том сургамж боллоо” гэсэн юм.

Гантулгын Ган-Эрдэнэ 1991 оны арваннэгдүгээр сарын 29-нд Улаанбаатар хотод төржээ. Анх 2011 оны нэгдүгээр сард мэргэжлийн сумод элсэн орж 16 башёгийн дараа дээд зиндаанд гарч ирсэн нь дээд амжилтуудын нэгээр бүртгэгдсэн. Мөн макүүчи буюу дээд зиндаанд гуравхан башё барилдаж маэгаширагийн нэгд бичигдсэн, озэки цолтой бөхтэй анх удаа таарч барилдахдаа давсан нь мэргэжилтнүүдийн анхаарлыг зүй ёсоор татлаа.

Тэрээр их аварга Хакухотой хамтарсан бэлтгэл хийхдээ ёкозүнаг хоёр удаа давж байлаа. Их аваргууд хамтарсан бэлтгэл дээр ч  залуу бөхчүүд болон том цолтой бөхчүүдэд бараг унадаггүй аж.

Тэрүнофүжи Ган-Эрдэнэ мэргэжлийн сумод барилдсан үзүүлэлт

mongolcom.mn


URL:

Сэтгэгдэл бичих