Өвөрхангай аймагт тарваган тахал гарлаа

b84e431c397f5267fe3f0346f01042bd_LӨвөрхангай аймгийн Сант суманд “Тарваган тахал” өвчин гарав. Тус сумын төвд суух 15 настай М нь энэ сарын 5-ны өдрөөс хойш халуурч өвчилсөн бөгөөд тарваган тахал залгиур хэлбэрээр илэрсэн болох нь шинжилгээгээр тогтоогджээ.

Өнөөдрийн байдлаар биеийн халуун буурсан ч залгиур хоолойн улайлт хэвээрээ, хордлоготой, биеийн байдал хүндэвтэр байгаа юм. Тэрбээр тарваганы түүхий махнаас “хүн мах”-ыг идсэн нь тус өвчин халдварлах шалтгаан болжээ. Сант суманд аймгийн Зооноз өвчин судлалын төв, Онцгой байдлын газраас томилогдсон баг ажиллаж, сумыг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэн сургуулийн нэг ангийн сурагчдыг багшийн хамт тусгаарлаад байна. Түүнчлэн Өвөрхангай аймгийн авто замын 5 цэгт Онцгой байдлын газар, Цагдаагийн газрын 15 албан хаагчийг эргүүлээр томилоод ажиллаж байгаа аж.

Б.Батчимэг

МОНЦАМЭ


URL:

Сэтгэгдэл бичих