Хуучин хvvгийн нэн шинэ тvvх эхэллээ

Монгол ардын хувьсгалт нам буюу МАХН хэмээх танил нэртэй шинэ хvчин єнгєрсєн долоо хоногт мэндэллээ. Ємнє нь шинэ нам мэндэлж л байдаг,нийгэм хэвийн л хvлээж авдаг байлаа. Харин энэ удаагийнх улс тєрийн євєрмєц нєхцєл байдал дээр автор булаацалдан байж мэндэлснээрээ МАХН тун онцгой. Улс тєрийн тавцанд шинэ эргэлт хийн мэндэлсэн энэ намын эргэн тойронд тєр, засгийн эрх барьж буй хvчин ч бужигнаж эхэллээ.

МАН хvрлийв
Монгол ардын хувьсгалт нам гэдэг нэрийг Дээд шvvхэд бvртгvvлэхээр Н.Энхбаяр тэргvvтэй хэсэг нєхєд хагас жил шахам хєєцєлдєж байж сая нэг баталгаажуулав. Уг нь хэсэг бvлэг хvмvvс нэгдэн шинэ нам байгуулах нь ардчилал хєгжсєн манай улсын хувьд тийм ч хvндрэлтэй асуудал биш. Бараг компани байгуулахаас ч хурдан, шуурхай шийдэгдэх, хvнд суртал багатай, хялбар ажил гээд хэлчихвэл хилсдэхгvй болов уу. МАХН гэдэг нэр 85 жил Монголын улс тєрийн тавцанд дархан цаазтайгаар оршин тогтсон. Харин шинэ залуу vе нь 90 жилийнх нь бостон дээр орчин vеийн нэр хайн, уугуул Монгол ардын нам хэмээх нэрийг сэргээн, овгоо солиод таван cap болж байгаа юм. Гэхдээ ємнєх голсон нэрээ бусдад дамжуулах, болох алдахыг хvсээгvй болохоор “Намын нэрийг сольсоноос хойш 24 жилийн дотор бусад бvлэг хvмvvс дахин ашиглаж, хэрэглэхийг хориглоно” гэсэн Vндсэн хуулийн заалтыг ягштал хэрэгжинэ гэж эндvvрсэн талтай. Хэдийгээр Vндсэн хуулийн Цэцээс намын нэрийг дахин хэрэглэхийг хориглосон нь Vндсэн хуулийн холбогдох заалтыг зєрчєєгvй болохыг дунд суудлын хуралдаанаараа хэлэлцэн дvгнэлт гаргасан ч энэ нь МАХН гэдэг нэрийг авах дээр хаалт дєнгє болж чадсангvй. Том хvчнийхэн ч гэсэн гэнэддэг л юм байна. МАН-ынхан “Vндсэн хуулийн дээр хєх тэнгэр л бий” гэдэгт єнєє хvртэл vлгэрт гардаг адил итгээд гэнэдчихлээ. Тиймээс одоо нэгэн цагт нэгэн тогоон дотор буцалж байсан эрхмvvд албан ёсоор єєр хоорондоо єрсєлдєн тэмцэлдэх болоод байна. УИХ-ын сонгуулийн бэлтгэл ажил албан бусаар эхэлсэн энэ vед МАН шинэ єрсєлдєгчтэйгээр сонгуульд орох нь ээ. Тэдний голон голон орхисон МАХН гэсэн нэрийг экс МАХН-ын дарга, экс Ерєнхийлєгч Н.Энхбаяр шинээр vvсгэн байгуулж, тэргvvлэхээр боллоо. Тиймээс МАХН албан ёсоор мэндэлснээр МАН-ыг онцгой байдал зарлуулав. Нєгєєтэйгvvр “Намын нэрийг сольсоноор МАН-ын 2012 оны сонгуульд ялагдвал хариуцлагыг би ганцаараа vvрнэ” хэмээсэн намын цєстэй генсек У.Хvрэлсvх одоо ямар тактикаар сонгуульд оролцох бол. Юутай ч тэрбээр “МАХН бол МАН-ын vргэлжлэл биш, шинэ нам шvv гэдгийг эхний ээлжинд мэдэгдээд байгаа. Vнэндээ ч МАН хvрлэгэр л байна даа.

Суудал нь єнцєгдсєн С.Батболд
МАН-ын даргын 49-ний жил ч хатуухан орж байна даа. Тэрбээр хэдхэн сарын ємнє нь МАХН-ын нэрийг хусан хаяж, МАН хэмээн улс тєрийн хvчнээ овоглон, єнє эртний дуу хуур, vйл явдлыг эргэн дурсуулсансан. Уугуул нэрээ сэргээн авсан МАН-ын удирдлагууд золтой л гишvvдээ дарцаг бариулан их жанжны талбайд жагсаачихаагvй. Мэдээж, Тєрийн ордны их танхимд алга нижигнvvлэн ташиж, гаднах коридорт видео дэлгэц байршуулан, “Шивээ хиагт” эгшиглvvлж байсан л даа. Ингэснээр тэр ардчиллаас хойш намынхаа нэрийг солихоор яригдаад гар хvрч зvрхлэхгvй явсан ємнєх удирдлагуудаасаа хамгийн зоримог нь болсон юм. Атал тухайн vед намын нэрийг сольсоныг эсэргvvцэн МАХН-ын Тvр хороо байгуулж байсан нєхєд єнєєдєр Дээд шvvхэд албан ёсоор бvртгvvлэн гэрчилгээгээ євєртєлж, нvvрэндээ баярын мишээл тодруулаад байна. МАН-ын даргад энэ нь тєрсєн єдрєєрєє авсан тvvхийн хуудаснаа тэмдэглэгдэх хамгийн том сюрприз байлаа. Жил орноо гэж манай євєг дээдэс ярьж хэлж, суудлын єнцєг, харшлах зvйлсээ гандан хийд орж засуулдаг уламжлалтай. Жил чинь орж байгаа шvv гэж бас сэрэмжvvлэн захиж, жил нь орж байгаа хvнээр газар шороо аливаа их vйл хэргийг тэр бvр хєндvvлээд байдаггvй. Харин МАН-ын дарга намаа шинэчлэн, нэрийг нь сольж байхдаа алд биеэ огоорон, заслаа хийх завгvй алс хэтийн ирээдvй єєд асч явж дээ.

Ц.Элбэгдоржийн шvvхийн шинэтгэл МАХН-ыг бvртгvvлснээр эхлэв vv?
Монгол Улсын Ерєнхийлєгч Ц.Элбэгдорж шvvхийн шинэтгэлийг эхлvvлнэ гэж зєндєє ярьж байгаа. Анх бvрэн эрхээ хэрэгжvvлж эхэлснээс хойш л єнєєг хvртэл ярьсаар л байгаа. Єнгєрсєн долоо хоногт л гэхэд Эрvvгийн хуулийн шинэтгэлээр Ерєнхийлєгчийн Тамгын газраас Иргэний танхимдаа хэлэлцvvлэг єрнvvлсэн. Харин хийсэн ажил нь гарт баригдахгvй ч нvдэнд харагдаад байдаггvй байлаа. Єнгєрсєн долоо хоногийн баасан гаригт болсон vйл явдал харин шvvхэд шинэтгэл эхлэснийг харуулчихлаа гэж ярих нэгэн байхад нєгєєтэйгvvр Ерєнхийлєгч бvрэн эрхээ эдэлж байна гэж vзэгсэд ч бас байна. Vндсэн хуулийн дvгнэлтээр бол Дээд шvvхийнхэн МАХН-ын нэрийг бvртгэх нь хууль зєрчсєн vйлдэл болох байлаа. Гэвч шvvх засаглал Ерєнхийлєгчийн мэдлийнх байдаг. Учир нь Vндсэн хуулийн цэц болон Дээд шvvхийн удирдлагуудыг томилох, санал болгох нь Ерєнхийлєгчийн бvрэн эрхийн асуудал. Басхvv Дээд шvvхийн vйл ажиллагааг ч тvvний хяналтанд байгаа гэдгийг Тєрийн тэргvvн эрх баригч мэдрvvллээ.

Парламентад суудалтай МАХН
Хэдийгээр зуны дэлгэр цаг ч шатахуун ховордож, нийслэлчvvд банк, шатахуун тvгээх станцын хооронд єдрийг аван, УИХ дахь намууд Сонгуулийн хуулин дээр vл ойлголцолсноос болж нуруу нуруугаа харан сууж, парламентыг гацаасан цагийн байдал шалдар булдар энэ vед Дээд шvvх МАХН-ыг бvртгэв. Хоёр Ерєнхийлєгчийн дундаас “тєрсєн” МАХН-ын vйл ажиллагаа хэрхэн єрнєх бол гэдэг нь нийгмийн анхаарлын тєвд байна.

Монгол Улсын хоёр дахь Ерєнхийлєгч Н.Энхбаяр МАХН байгуулахаар журмын нєхдєєсєє захлан тэмцэж, єнєєгийн Ерєнхийлєгч Ц.Элбэгдорж vvнд нь виз олголоо. Ингэснээр хуучин МАХН шинэ нам болж, экс МАХН-ын дарга Н.Энхбаяр шинэ дарга болов. Юутай ч шинэ намыг парламентын гаднах гэх vндэслэлгvй юм. Учир нь УИХ-ын гишvvн Ц.Шинэбаяр МАХН-ын гишvvнээрээ vлдэнэ гэж УИХ дахь МАН-ын бvлгээс єрх тусгаарласан нэгэн.

Тиймээс энэ нам одоогоор парламентад суудалтай намд албан ёсоор тооцогдож байна. Ц.Шинэбаяр гишvvн ч тун удахгvй намын логогоо єрєєний хаалган дээр наах биз. Ийнхvv хуучин хvvгийн нэн шинэ тvvх эхэллээ.

Н.Нягт


URL:

Сэтгэгдэл бичих