Ихээхэн маргалдвал МАХН-д хоёулаа толгой бєхийнє шvv та нар

Аливаа алдаа оноог єнгєрснєєсєє хайх, эсвэл ирээдvй рvv нялзаана гэдэг туйлын буруу бололтой. Яагаад гэхээр бидний л явах ёстой зам гэж бодож чаддаг, алдсан бас оносон хvн нэг ч алга болжээ. Єєрєєр хэлбэл єєрийнхєє алдааг бусдаас хайдаг нэг муу ёрын зуршил улс тєрд бий болчихлоо. Ялангуяа улс тєрд шvv. Чингэж хэлсний учир бvгд л єнєєх шинэ тутам ч юм уу, эсвэл ахмадууд маань огт тоосонгvй гэж тэднээс буруугаа хайх. Ерєєсєє “Сайтар мартагдсан зvйлийг шинэ зvйл гэнэ” гэдэг биз дээ. Туйлын vнэн vг. Тэгэхээр сайтар мартуулж чадаагvй зvйлээрээ оролдоод байгаад хамаг учир оршиж байна. Уг нь МАН-ынхан Н.Энхбаярыг сайтар мартаагvй байхад нь єєрсдєє ємнє нь гvйж замыг нь засаад, МАХН хэмээх нэрийг алдчихлаа.

Магадгvй Н.Энхбаяр гэж энэ нэр хойшид МАХН-ын биш Монголын имиж ч болох магадлалтай болчихож, энд хэн нэгэн Энхбаярыг магтах гэсэн бус, МАН-ынхан єєрсдєє ийм зvйлийг бий болголоо л доо. Энэ нєхрийг Ерєнхийлєгчийн сэнтийгээс буусан цагаас хойш л зайлуулах гэж ноцолдлоо, МАН-ынхан юу ч олж долоосонгvй. Хаана хэнийг мартах уу, хэзээ хэнийг магтахаа огт мэдэрсэнгvй. МАХН гэдэг нэрийг авах гэж ноцолдоод байгаа дvр зургийг нийгэмд vvсгэсэн болохоос биш Н.Энхбаяр тvvнд тэгтлээ шунаагvй ч болов уу, шунасан ч дараагийн тєлєвлєгєєг хэдийнээ боловсруулалгvй хаачихав дээ. Яагаад гэхээр хуучин хамтрагчид нь мартахгvй байгаа учраас тэр.

Тийм ч учраас МАХН хэмээх нэрийг єгvvлчихэв, тэр бас авчихав. Уг нь мартах ёстой хэдэн хєгшчvvд байна. УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, зориг зvрх нь мохож, сая бvлгийн даргын ажлаа єгдєг Д.Лvндээжанцан, дэд дарга байсан Д.Дондог, Хэнтийгээс зайлуулагдаж, Чингэлтэйн тойрогт ирж байгаа Д.Арвин, Завханаас дэвшvvлэн зайлуулагдаж, НАЭХ-ны дарга болж байгаа Д.Оюунхорол, Дорноговиос Баянзvрх дvvрэгт дэвшvvлэн зайлуулагдаж байгаа Ж.Батсуурь, Увсаас хєєх гээд яаж ч чадахгvй байгаа Ц.Нямдорж гээд олон бий. Vvнээс ч 10 дахин олон бий. Уг нь Н.Энхбаярыг хєєсєн шигээ хєєчихєєд чимээгvй байж, дээрх нєхдvvдтэй тооцоо бодсон бол гайгvй хохирол амсах тєлєв байлаа. Гэтэл зєвхєн Н.Энхбаярыг дайснаа гэж vзэлцсээр байгаад єєрсдєє гаргаад ирлээ.

Хэн нэгний ч биш, нийт тvмний vvднээс дvгнэж хэлэхэд МАН-ынхан Н.Энхбаяраа урьж авчраад намынхаа даргаар тавьчих л даа. Эсвэл Ерєнхий нарийн бичгийн даргаар, тэгэх юм бол та нарт ирээдvй байна гэж хэлэх гээд байна л даа. МАН-ын дарга асан С.Баяр ч телевизээр хэллээ. “Ерєєсєє сонгуулийн тогтолцоо пропорционалиар явах нь онолын хувьд зєв. Гэхдээ шийдэх олон асуудал бий учраас бид хамтрахаас єєр гарцгvй” гэж ярьж байгаа нь зvгээр нэг дэмийрэл биш. Нєгєє талд Н.Энхбаярын МАХН-ын нэрийг авч vймvvлээд байгаа нь ч зvгээр нэг дэмийрэл биш байх. Ерєнхийдєє ардчилсан зарчмын хувьд ийм л тогтолцоо биднийг хvлээж буй гэдгийг нэгэн цагт МАН-ыг удирдаж, зовлон жаргалд хутгалдаж явсан С.Баяр “хэлээрээ”, Н.Энхбаяр “хєлєєрєє” харуулж байна.

Тэгэхээр єнєєдєр сонгуулийн хуулийг зєвхєн нам бvлэглэлийн хувьд биш ардчилсан зарчмаар шийдэх нь гарцаагvй болжээ. Яг єнєєдєр “Сонгуулийн тухай хууль” дээр улс тєрийн бvлэглэлvvд гацаад байна. Мэдээж улс тєрийн намуудын єрсєлдєєнєєс vvдсэн энэ маргаан хэзээ шийдэгдэхийг хэлж мэдэхгvй юм. Мэдээж АН-ынхан єєрсдийнхєє шийдсэнээр “гvрийж” чадах юм бол магадгvй монголчуудын хvсэн хvлээсэн тэр нийгэм бий болох магадлал єндєр буй. Єнгєрсєн лхагва гарагт “Сонгуулийн тухай хууль” хэлэлцээд хоёр намын бvлэг гацлаа. Анх 2008 онд хамтрахдаа байгуулсан гэрээнд “Сонгуулийн тухай хууль”-ийг єєрчилнє гээд цагаан дээр хараар гэрээлчихсэн байгаа. МАН-ынхан тvvнийгээ зєрчсєн учраас гацаж байгаа нь тэр. Тvvнийгээ биелvvлж, “Сошуулийн тухай хууль”-ийг єєрчлєх гэхээр гацаж байгаа улс тєрийн намуудын зарим vйл ажиллагаа гуравдагч хvчинд ч юм уу, сул улс тєрчдєд ашигтайгаар эргэх гээд байна. Учир мэдэх хvмvvст санаа зовох том шалтаг энэ болжээ. Учир мэдэх хvмvvсийн нэг нь “МАН-ын зайлуулагдах болчихсон партизан” ДЛvндээжанцан учраас МАН-ын бvлгийн даргын ажлаас татгалзав гэж байгаа ч МАН-д байгаа хамгийн ухаантан нь єнєєдєр энэ болж таарлаа.

Тухайлбал єнєєдрийн байдлаар МАН-ынхны зvтгvvлж байгаа “нэр дэвшигчийн тєлєє єгсєн саналаар намд суудал хуваарилна” гэвэл Н.Энхбаяр мэтийн брэнд нэрсvvд “хаданд гарна”. Єєрєєр хэлбэл намын саналыг нэр дэвшигчээр дамжуулж авна гэж дайрч байгаа шигээ энэ хэвээр vлдээх юм бол Н.Энхбаяр тєдийгvй, єнєєх гудамжинд хашгираад зогсч байгаа нєхєд ч бvгд таны намын нэр дээр ороод л ирнэ.

Эсвэл танай намын нэр биш МАХН-ын нэр дээр ороод ирэх нь. Харин нэгэнт ороод очсон хойно бол та нар “май” гэх байлгvй. Энэ нь зєвхєн МАН-д ч хамаатай биш АН-д ч хамаатай. Нуулгvй хэлэхэд тєрийн ордон руу нум агсч, нутаг чєлєєлнє хэмээн галт зэвсэг нээсэн нєхєд ч давхиад ирнэ гэсэн vг шvv.
Манайд байх улс тєрийн хоёр их хvчний нэг нь 90 жил, нєгєє нь 21 жилийн настай, нэг нь зєнєж, нєгєє нь нас гvйцсэн гэхэд хэтийдэхгvй. Улс орны хувь заяаг дааж, хамтарч л байгаа бол энэ мэтхэн санал дээр зєрєх нь хэн нэгний хvсээд байгаа гуравдагч хvчнийг бий болгожээ гэж ойлгох нь чухал. Ирэх сонгуульд хэрвээ энэ чигээрээ явах юм бол хоёрын хооронд та нарт санал єгснєєс шинэхэн гуравдагч хvчинд саналаа єгєєд азаа vзэх хvмvvс монголоор дvvрэн бий шvv гэдгийг хэлчихэе. Ядахад цаадуулд чинь хєрєнгє мундахгvй олдоно.

Энэ нь ганцхан МАН-д биш АН-д ч халгаатай зvйл гэдгийг ахин хэлчихэе. Та нар намынхаа саналыг нэр дэвшигчээр дамжуулж авна гэвэл МАН-аас хєєгдсєн, тунисан, гомдсон, єс санасан бvгд МАХН-д бий гэсэн vг. АН-ыг ялгаагvй тийм л хувь заяа тосч авна. Та нарт гомдсон, урвасан М.Энхсайханаас эхлээд юу эс мундах билээ. Хоорондоо л тэрсч мундаг болж харагдаж байвал єєрсдийгєє хаан гэж бодсон МАН, АН-ынхны энэ байдал удаан vргэлжилбэл улс тєрийн хоёр их хvчин маань гуравдагч хvчинд бєхєлзєж амьдрах тийм хувь заяа хvлээж байхыг vгvйсгэх аргагvй. Аргагvй шvv дээ, “Сонгуулийн тухай хууль”-ийг гацааж байгаа МАН-ынхан мєнхийн дайсан Н.Энхбаяр, АН-аас урвагч М.Энхсайхан нарыг дэмжсэн хуулийг тєлєвлєж сууна. Эрх биш зовлон vзсэн МАН-ын бvлгийн дарга Д.Лvндээжанцан бvлгийн даргын ажлаасаа татгалзлаа. Тэр албан тушаалд дургvйдээ биш, дэндvv мунхаг нєхдєєсєє залхаж байна. Єєрєєр хэлбэл нэгэнт их хvч зарж зайлуулсан Н.Энхбаяраас татгалзаж чадлаа. Тэгэхээр МАН-д эрх биш энэ мэтийг ухаарах гишvvд цєєнгvй бий байх. АН-д ч бий. Юутай ч манай улс тєрийн хоёр их хvчин гуравдагч хvчин толгойгоо бєхийлгєх цаг айсуй.

С.Ууганбаяр


URL:

Tags: , ,

Сэтгэгдэл бичих