Таны амралтын зоог: Төмсний хучмал

IMG_3632-600x600Орц:

Төмс
Үхрийн татсан мах
Сонгино
Өндөгний шар
Давс Перц
Та махандаа ямарч амтлагч нэмж амтлаж болно үүнд: кимчи, соу саус, BBQ  амтлагч гэх мэт.
Хийх арга:  Төмсөө эхлээд давсаар амтлан чанаад машиндана. Татсан үхрийн махандаа ногоон сонгиноо жижиглэн хэрчиж нэмээд, давс перцээр амтлана. Зуухны тавиур төмрөө сайн тослоод, махаа жигд тараагаад дээр нь төмсөө хучиж жигд тавиад сэрээгээр судал татаж чимэглээд өндөгний шар жигд нимгэн түрхэж өгнө. (Өндөгний шар нь өнгийг алтан шар буюу хоолыг өнгөлөг болгоно) зуухаа 170С д халаасан байх бөгөөд халуун зуухандаа хийгээд 170С д 25-30 минут буюу өндөгний хучмалны өнгө бага зэрэг түлэгдэх буюуу алтан шар болох үед гаргана таваглана. Та шинэ ногооны салад болон сүүн сүүмсээр амталж идвэл илүү тохиромжтой.

URL:

Сэтгэгдэл бичих