Малийн хөлийн тоос

timthumb.phpНайман сар дундаа орж ногооны vзvvр vл мэдэгхэн модширч, хєх номин тэнгэр газраас улам холдсон мэт уужимхан нэлийж салхи сэрvvхэн vлээх болжээ. Байгаль ертєнцийн хишиг бvрдэж малчин ардын гэр хотлоор идээ цагаа дэлгэрсэн энэ сайхан улирлын нэгэн сайхан єглєє билээ.
Ємнє уулсын бэл улаан шаргал элсэн манхантай умар улсын бэл униарт ногоон дэнжтэй, Хангай голыг заагласан алдар цуут Борогчингийн хєндийн уужим дахь борхон гэрийн эзэгтэй гуч эргэм насны єндєр бор бvсгvй намхан зуухан дээрх тос дааварласан ширмэн тогооноос хуруу зузаан єрєм хаман авч шар модон тавагт байгаа алгын чинээн хоёр цагаан хурууд дээр ижилхэн хувааж тавив. Хоймрын орон дээр хурган дээлийн дороос нэг сайртай бор хєлєє, нєгєєдєх нь цээжин биеэ ил гарган унтаж байгаа балчир хоёр хvvдээ хувь ТАВЬЖ байгаа нь энэ. Гэрийн зvvн хаяанд хямдхан бvтээлгээр цэвэрхэн зассан эзэгтэйн ор, тvvнээс доохно эцэг овгийн утаат эрэгнэг, баруун хаяанд нь эрээн авдар, тvvнээс доохно эмээл хазаар, хувин сав тэргvvтэн байна. Гэрийн эзэгтэй саалийн хувин авч гадагш гарахад єглєєний сааль хvлээсэн vнээ тугал мєєрєлдєн угтав. Зvvн нуурын галуу нугас нарнаар наргин ганганалдаж хємvл танын тааламжит vнэрээр агаар салхи анхилж хvн бvл сайтай саахалт айлын их бага гэр, тэрэг тэмээ, хонь мал хvлээн авагчийн хvнгэнэх дуу энэ бvхэн єєрийн нь дорой буурайг сануулах мэт болно.
Ийнхvv бvсгvйн сэтгэл догдолсон нь сvvлийн хэдэн єдєр нэгэн учралыг хvлээснийх билээ. Найртай тансаг найман сарын эхэн vеэр баруунаас хvрэлцэн ирэх тууварчдын манлайд учралт хvн нь буух ёстой байлаа. Тэгээд єнгєрсєн хэдэн єдєр Борогчингийн хєндий урд уулын ар, хойт уулын энгэрийг туж харуулдсаар байв. Энэ удаа ч гэрээс гарангуут мєрєєдєлт зvгийн энгэр дэнжийг ажиглатал хэдэн суурь хонь, vхэр цайран багширч тууварчдын гэр майхны ундуй сундуй vзэгдэв. Энэ бvхнийг харангуут бvсгvйн хацар дээрх тарлан сэвх хvртэл туяаран шингэрч, уйтгарлаг, бодлогошронгуй нvд нь энэ єглєєний тэнгэр мэт мишилзэн цэлмэв. Тийн гvйхээрээ явж хэдэн vнээгээ хагас дутуу саагаад хvvхдийнхээ нvvр гарыг угааж, цэвэр хувцас ємсгєєд, гэр бараагаа янзалж идээ будаагаа зэхээд гарах орох тоолондоо тууварчдын буусан зvг ширтэн харан байтал vдийн алдад тэндээс наашилж яваа хєтєлгєє морьтой хvн vзэгдэв. Бvсгvй хоёр хvvгээ гадуур тогло гэж гаргаад гэрийнхээ хаяаг сєхєж ханын нvдээр зам ширтэж байв. Удсангvй ижилхэн хул морьтой, хурц ногоон єнгийн дээлээ сугалдаргалж цагаан цамцны ханцуйг шамласан хvн гарч ирэхэд Балбар мєн болохыг даруй таньж нэг мэдэхнээ угтаж гарсан байв. Балбар уяан дээр тайвуухан бууж хоёр загалаа уяад хойш урагшаа холыг харж хоолой засаад, ногоон саарьтай ээтэн гутлаараа нунтаг хєх шороон дээр хол хол мєр гаргасаар хvрч ирээд,
За Чанцаал сайн зусаж байна уу? гэж намрын шим шvлт хурсан хvдэр хvрэн царайндаа тєвшин инээмсэглэл тодруулж дєшин цагаан шvдээ яралзуулан урт аяны, нарыг шингээж, салхийг сєрсєн хvрэн ягаан цээжээ ханхалзуулан зогсов, Чанцал сэтгэлийг булаасан сайхан эрийн жавхлангийн ємнє бишvvрхэх баясах хослон байж бvсгvйн зангаар гирэвшингvй харж,
Сайн, сайн явж байна уу? Тууврын мал vзэгдэхээр нь чамайг ирсэн байх гэж бодсон юм гэв. Хvлээсэн хvн нь хvрэлцэн ирсэн учралт єдрийн баяраар бие сэтгэл хєнгєрч хурдан шалмаг хоол унд хийж зочлонгуут авдраасаа галуун хvзvvт гаргаж шимийн архи аягалахад, Балбар хамрынхаа самсааг сарталзуулан урд завьжаараа савируулан залгилаад гарынхаа алгаар амаа арчиж тамшаалан,
Энэ жил ажил явдал урагштай. Євгєн нь аймгийн тууварчдын зєвлєлгєєнд оролцох яггvй vvрэг авсан. Сайшаалгана гэдэг ч санааных биш зvтгэлийнх юм шив дээ. Энэ жил хэдэн єеєдмєр маань овоо таргалж явна. Хотынхны ходоодыг єєхєєр таглаад муу хар тvрийвчээ хєдєлмєрийнхєє хєлсєєр мялаагаад буцдаг хэрэг ээ. Зам єлзийтэй ажил урагштай байдаг нь аавын хvvгийн аз шоо мєн биз дээ. Таван жил мал туухдаа гажуу буруу явсангvй. Угтаж золгоод vдэж мордуулдаг чам шиг хvнтэй байхаар дотор уужим явах юм гэж шилбэлзэн суув. Хэдхэн тагш архи уусанд нvvр нь хєлс дааварлан нvд нь маналзаад ирлээ. Чанцалын єсєх насны ємсгєл болох хєх дурдан тэрлэг єндєр гоолиг биеийнх нь аясыг тодруулан, хилэн хар vснээс нь танил vнэр анхилах мэт санагдаж усгал хар нvдний нь харц эр хvний элдэв авирыг хvлцэн єнгєрvvлэх шинжтэйг шунамхайран харж суусан Балбар,
Чанцал минь ээ! Євгєн чинь малын хєлийн тоосонд ганцаараа явсаар насыг баралтай биш дээ. Ханьгvй хvнд харанхуй хорвоог гэгээтэй нартай болгох хvн тэр болгон яаж дайралдах аж даа. Тийм vv дээ Чанцаал? гэхэд Чанцал баахан тулгамдаж,
Тийм ээ, тэр хvн чинь гэтэл
Тэр хvн чинь чи шvv дээ гээд Балбар агдганан инээсээр босож ирээд Чанцалын гараас шvvрэн авч тэврэхийг завдсанд,
Яах нь вэ хvvхдvvд ирлээ гээд булт vсрэн, зайлав. Балбар тэсэж ядан инээсээр ор руу нь очиж толгойгоо салаавчлан хэвтэхэд ханхар цээж нь оволзон байлаа. Хоёр хvv ээжийн орон дээр сунайтал хэвтэж байгаа танихгvй ахаас эмээн хатавчны дэргэд бие биедээ наалдан зогсов. Балбар єндийж ар суганаасаа савхин тvрийвчээ тэмтрэн аваад хоёр улаан аравт гаргаж,
Чанцаал, саахалт чинь агент хэвээрээ биз? Миний хоёр хvv нааш ир энvvгээр чихэр авч ид! гэхэд амтат энэ vгэнд урхилагдсан хоёр хvv шvлсээ залгиж алгаа тоссоор хvрч ирээд тус тусын хувийг авангуут уралдан гарч одов. Балбар дахин нэг галуун хvзvvт шавхаад Чанцалын оройн саалинд гарсан хойгуур хувцас хунараа тайчиж ор дэвсгэрий нь тавтайяа эзэгнэжээ. Маргааш єглєє нь Чанцалын хийж єгсєн бантанг идэж бас нэг галуун хvзvvт тонилгоод мордохдоо,
Чанцаал, маргааш манайд Дашинчилэнгийн хэдэн юм ирнэ. Газар газрынхантай гар барьж, ганзага нийлэх нь юу нь муу байх вэ. Чи бид хоёрын холбоотойг мэддэг л юм билээ. Ганц хvн айл болохгvй, ганц цучил гал болохгvй. Чи заавал очоорой гэжээ. Чанцал єглєєний саалийг сааж сvvгээ тушаагаад хоёр
хvvгээ ундалж гэрээсээ бvv холдоорой гэж сайтар захиад хэдэн зуны наранд онгосон торгон дээлээ ємсєж нэгдлийн адуунаас ногдсон хєгшин хvрнээ эмээллэн мордов.
Тийн тууварчдын буусан зvг сажлуулан явахдаа шимийн архины исгэлэн vнэрээр амьсгаалсан гvжирмэг эрийн хажууд єнгєрvvлсэн энэ шєнийн явдлыг санаж тvvний хэлсэн амласан нь vнэн болж, хvлээсэн мєрєєдсєн амьдрал нь биелбэл хаа ч явсан болно. Хоёр муу хvvгээ хvний зэрэгтэй єсгєж сургуульд оруулж бусдын цагаан гэр, хvлээн авагч, шинэ хувцас тэр бvхэнд атаархахааргvй тєрсєн эс боловч эцэг гэх хvнтэй, уруу дорой царайлахгvй хийморьтой явахаар болговол хамаг хэрэг бvтэх нь тэр..
Намайг бодвол ухаантай чадалтай эр хvн уужим сэтгэл, гаргаж, хєєрхий хоёр vрий минь зєв сайнаар хvмvvжvvлэх нь лав. Балбар бол хvvхдэд их элэгтэй хvн юм. Бага балчирхан амьтад юундаа дасаж ядах вэ дээ. Энэ насандаа хvний сайныг олж ханилах хувь тавилантай явсан минь сая гvйцэлдэх нь энэ биш vv гэх зэргээр олныг
бодож явлаа.
Тууврын хонь мал, суурь сууриараа багшран бэлчээрлэж, уулын энгэр, дэнж дээрх тууварчдын гэр майхан энд тэнд vзэгдэнэ. Голдуу майхан байх бєгєєд гэр гэвэл хоёр гурвын зэрэг барьжээ. Тууварчдын зvvн жигvvрт байгаа хундан цагаан гар бол Балбарынх мєн. Тvvний дэргэд нєхєєст хар майхан, бодвол нєгєє Дашинчилэнгийнхний эмээлтэй морьд байв. Чанцал гэрээс зайдуухан бууж морио тушаад баахан зvрхшсээр гэрт оров. Нутгийн гурван харчуул ирсний нэг нь эрvv Дамба хочтой хижээл хvн. Тvvний эрvv хангинуур сvхний цохилуур шиг дєрвєлжин, нvvр агуу мєртєє нvд нь жартгар, нутаг усандаа хvндгvй этгээд билээ. Хоёр дахь нь нэгдлийн туслах нягтлан бодогч залуу, хvvхэн шинжийн цэвэр царайтай бєгєєд нэртэй хэрvvлч заргач хvн. Гурав дахь нь улсын заан цолтой хєх толгой хэмээх Гончиг, Балбараас дутуугvй сайхан эр бєгєєд мулгуу цєлх хvн. Балбартай хамт яваа тууварчин бололтой нэг євгєн байв. Тvvний хувцас ядуу, царай зvс аяншиж гундсан байдалтай ажээ.
Чанцалын орж ирэхэд Балбар хэдvvл дєрвєн ханатын хоймрыг бvрхсэн хивс дээр ясан даалуу тачигнуулж суулаа.
Балбар, Чанцалын єєдєєс наалинхай нvдээр мишилзэн :
Ээ ашгvй хvрээд ирэв vv. Бид эднvvст нутгийн чинь хvvхнээр хонины гэдэс арчуулна гэж суулаа шvv дээ. Малын тоосонд дарагдаж яваа мань мэтэд иймэрхvv єдєр олон тохиолдох биш.
3а , Сугар гуай хонио тєхєєрхvvдээ гэхэд ядрангуй царайтай євгєн гадагш гарч мєчийн дотор амжуулав. Чанцал хонины гэдэс янзалж хажуугийн майханд тогоо дvvрэн мах чанаж авчирсанд мань хэд ханцуй шамлан уулзав. Эрvv Дамба хаяанаас нэг лонх хар архи авч ханцуйгаараа жийрэглэн нэг цохисонд бєглєє нь бvлт vсрэн эхний хундага Балбарт зориулагдав. Цохиулах ээлжээ хvлээж байгаа лонх гэрийн хаяанд жирийн хэвтэх ажээ.
Хар архинд хатгуулсан даалуучингуудын vг олширч єгєє авааны тухай маргалдаж эхлэхэд Чанцал сэм гарч, євгєний майханд оров. ЄВГЄН Ч бас архинаас хувь хvртсэн тул онгод нь бяцхан орж утаа тортог болсон нєхєєст хар майхныхаа голд давшлан,
Хvvхээ наашаа суу. Би чамд санаснаа хэлье. Бэлтэй чадалтай нь цагаан гэртэй, чадалгvй дорой нь хар майхантай явдаг чинь ёс шvv дээ, Энvvнд гомдох юм алга. Малын тоосонд дарагдлаа гэнэ. Чухам хэн нь дарагдаж яваа бол доо. Би бол улаан цурав vр хvvхдээ тэжээх гэж хэдэн жил мал туулаа. Хаа ч гэсэн хєдєлмєр хийхгvйгээр амьдрах биш, сурсан дадсанаа хийж аминдаа ч гэсэн, улсдаа ч гэсэн зvтгэж явахаас єєр яах вэ, Мал тууна гэдэг чинь амар ч ажил биш. Хавар эрт гараад л ЄВЛИЙН эхээр гэрийн бараа харна. Ард vлдсэн хэдийнхээ тєлєє санаа зовно. Єлсєх даарах єдєр ч тохиолдоно. Гэлээ ч гэсэн амьдрахын тєлєє ариун цагаан хєдєлмєр хийж яваагаас хойш юундаа тэгтэл ажрах вэ. Yнэнээр явбал vхэр тэргээр туулай гvйцэнэ гэдэг. Балбарт би жаахан гомдох болсон доо. Танил талтай эр чадалтайдаа эрдэж хуурамч хуудуу явдалтай болж байгаа хvн. Хvн сайн явах тусмаа vнэнч болох ёстой сон. Хуурмагаар олдсон алдар нэр ,алт мєнгє шунал тvрvvлдэг нь ёс. Хvvхээ Балбарыг ЧИ яадаг болсон гэж санана. Єєрийн л ажил бvтэж байвал бусдынх яаж ч байсан хамаагvй. Ноднин адилхан л мал тууж гарсан.
Намар хамгийн тvрvvнд л тушаалаа. Тэгсэн чинь хамгийн туранхай мал тууж гараад хамгийн их таргалуулсан хvн Балбар боллоо. Євгєн ах чинь атаа жєтєє санаж амьтны мууг vзэж яваагvй. Хээл хахууль, авч улсын санг ч хохироодог, мань мэтийг хохироодог явдал байна. Балбар идэшний ганц хоёр юм илvvчилж аваачаад л тэндхийн дарга даамалтай сvлбэлдэн дархан эрх эдэлж худал хуурмаг баримт, шагнал мєнгє аваад тэргvvний сайн хvн болж явдаг нь тэр. Сvvлдээ бvр улсын малыг хольж хаяагаа хадардаг болж явна. Юу гэсэн vг байх вэ дээ. Ноднин зах дээр тав зургаан шар зарсан. Энэ жил арав хорь хvргэх бололтой.
Тєрийн тєлєє оготно гэж бодвол ч эс мэдсэн болоод л явмаар байна. Чи жаахан бодолтой байх юм бишvv гэхээр чамд падгvй гэж уурлах юм. Би бол эцгээс нь єєрцгvй хvн шvv дээ. Хvvхээ чи чинь Балбарын танил юм биз дээ. Єнгєрсєн намар хотоос нэг хvvхэн аваачсан их л эрх танхи амьтан байдаг. Євгєний энэ яриаг дуугvй чагнаж суусан Чанцал босон харайж
Юу гэнээ. Балбар эхнэртэй юм уу? гэж гайхаш тасран асуугаад євгєний хариу хэлэхээс ємнє гvин гарав. Даалуучингуудын нэг нь «Гозгор долоо гоохолзоно, говийн хvvхэн шоохолзоно» гэж єндєр дуугаар дуудахад Балбар «Хун галуу нагал навч хурын vvл хурмастын хишиг, ясны хайртай Янжин, янагийн хайртай Чанцал татлаа татуулах уу» гэж адтай хашгирав. Нєгєє нэг нь «Нутагт байдаг Янжин, замд байдаг Чанцал» гээч хэмээн согтуурахад цємєєрєє ха-ха-хо-хо гэж бvдvvн нарийн дуу гар хєхрєлдєн, Чанцал бєєн хар юманд бєглєрєн давчидсан цээжээ дарж шvvрс алдаад гэрээс холдон явав.
Нар шингэж цагаан гэгээ туссан vе байлаа.


URL:

Сэтгэгдэл бичих