Хэрвээ та Жийп унасан бол таны эрхийг хасахгүй мөн та машинаа хаана ч тавьж болно

Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт энэ сарын 10-ны өдөр цэцгийн мандал дээр машинаа байрлуулсан жолоочийн жолоо барих эрхийг нь хоёр жилээс хасчээ. Тухайн жолооч цэцгийн мандал дээр автомашинаа байршуулсанаа ийнхүү тайлбарлав. Тэрбээр “Би тэр үед зогсоол хайж нэлээн удаан явсан. Яаралтай ажилтай байсан учраас зогсоол олдохгүй байхаар нь намар цаг болж байгаа, тэртээ тэргүү ногоо гандаж байгаа юм чинь гэж бодоод зогссон. Түүнээс зун байсан бол цэцгийн мандал дээр автомашинаа байршуулахгүй байсан” хэмээв.

Харин та жийп унасан бол та машинаа хаана тавьж, аль ч хүлэмжийг эвдэлсэн ийм асуудал гарахгүй. Таны эрхийг ч хасахгүй ногоон байгууламжийг ч буцааж сэргээлгэхгүй.

Бидний Монголчуудад хууль дүрэм иймэрхүү л үйлчилдэг болжээ.



Энэ хоёр машины эзэд бол эрхээ хасуулах нь юу л болдоо…

Т. Ганаа

PHOTONEWS.MN


URL:

Сэтгэгдэл бичих