МАН бутарч МАХН хүчирхэгжих нь ээ
Сонгуулийн хуулиа батлаж чадаагүйгээсээ болоод МАН-ынхан дотроо бөөн хагаралдаан. Тийм үгүй. Тэгнэ тэгэхгүй. Энэ нь Н.Энхбаяр тэргүүтэй МАХН-ынханд бөөн олз. Чоно борооноор гэдэг шиг л. Харин МАН-аас зарим этгээдүүд нүүр буруулах гээд намын удирдлагуудаа ихэд сандаргаж байгаа сурагтай. Тэдгээр “Дамбийжаа”-нууд намаасаа гараад мэдээж МАХН буюу экс ерөнхийлөгчийг бараадна. Тэд нь алгаа тосон хүлээж аваад сонгуулиар “хэрэглэчихээд” л гээчихнэ. Ийм л азгүй хувь тавиланруу тэмүүлэх “тэнэг”-үүдээ барьж үлдэх гэж У.Хүрэлсүх болон Сү.Батболд нар махаа идэж байна. Бас дээр нь орон нутагт хийсэн судалгаагаар хуучин бууриа сахиж үлдсэн нөхөд буюу МАХН өөрийнх нь шинэ нам МАН-аас илүү рейтингтэй байгаа нь шаналах шалтаг болсон нь тодорхой. Ингээд бодохоор “Эвлэрэхдээ бид-Чингисийн Монгол, Эвдрэхдээ бид-Чин гүрний Монгол” гэдэг үгийг сануулж “Эвлэрэхдээ та нар-МАН, Эвдрэлцэхдээ та нар-МАХН” гэж сануулвал болох юм биш үү. Энэ янзаараа жаахан явах юм бол ирэх сонгуулиар МАХН дийлэнх болж МАН ганц хоёрхон квот авах нь ээ.
Б.Сайха
URL: