Оргосон сэжигтнүүдийг орон даяар ес дэх өдрөө хайж байна

uls_5412619413e47_1ШШГЕГ-ын харъяа хорих 461 дүгээр ангиас оргосон хоёр сэ­жигт­нийг эрэн сурвалж­лах ажиллагаа ес дэх өдрөө үргэлжилж байна.

Тодруулбал энэ сарын 04-нд сэжигтэн  Б.Амарбаясгалан, Э.Вантөмөр нарын гэрэл зураг бүхий эрэн сурвалжилж байгааг зарласан хуудас нийтийн тээвэр болон хотын гудамжаар нааж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацаж мэдээлэл өгсөн хүнд нэг сая төгрөгийн шагналтай хэмээн зарлаж байгаа ч өнөөг хүртэл олдоогүй байгаа юм.

Одоогоор орон нутаг руу явдаг бүх постууд дээр эргүүл гарч, гэмт этгээдүүдийг улс орон даяар эрэн хайх ажиллагаа үр­гэлжилж байгаа аж.


URL:

Сэтгэгдэл бичих