Хөдөлгөөнт эргүүлийн цагдаа хүн дайрчээ

Монголын цагдаа, түргэн тусламжийн байгууллагын ажилчдын сахилга, хариуцлага ямар түвшинд байгааг харуулсан хэрэг өнгөрсөн Баасан гарагт гарчээ.

Сонгино Хайрхан дүүрэгт байрлах “Драгон” төвийн урд гарцаар зам гарч явсан иргэн Э-г хурд хэтрүүлэн давхиж явсан Хөдөлгөөнт Эргүүлийн машин дайрсан аж.

Үүний дараа тэдний дуудсан Яаралтай Түргэн Тусламжийн төвийнхөн ирж,  хохирогч Э-г үхчихсэн байна хэмээн оношилж, бүтээгээд эрүүгийн цагдаа дууд хэмээн тас загнаад одсон байна.
Гэвч хэргийн газар ирсэн Улсын Мөрдөн байцаах газрынхан мөнөөх талийгаачаа амьсгаатай байгааг мэдэж, гэмтлийн эмнэлэгт хүргэж өгсөн аж.

Иргэн Э одоо сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж буй агаад мөнөөх хөдөлгөөнт эргүүл, яаралтай түргэн тусламжийн нөхдүүдэд хэн хэзээ хариуцлага тооцох нь бүрхэг байна.

Л.Гаваасүрэн


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих