Шинэ дайн эхэллээ
Арабын 10 улс АНУ-тай хамтран Лалын улс бүлэглэлийн эсрэг тэмцэх нэгдэлд эргэж буцалтгүйгээр орлоо. Саудийн Араб, Бахрайн, Эмират, Кувейт, Катар, Оман, Египет, Ирак, Иордан, Ливан тэгээд АНУ гэсэн 11 улс бүс нутагт учирсан заналхийллыг таслан зогсоох үүднээс цэргийн нэг хүчээ нэгтгэхээр болсон талаар Медиафакс мэдээлэв. Тус орнуудын Гадаад хэргийн сайд нар болон Америкийн Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри нар Жедда хотод уулзаад дээрх шийдвэрт хүрсэн гэж олон улсын хэвлэлүүд тайлбарлаж байгаа юм. Түүний өмнөхөн АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Сири улсад анх удаа агаараас цохилт шийдвэрийг гаргаж, холбогдох хүмүүст нь үүрэг өгөөд байсан юм.
Тобби
- See more at: http://world.time.mn/content/49131.shtml#sthash.iIjtBLZE.dpuf
URL: