9.11-ний хуйвалдааны онол

128d5b19909968fbbigАНУ-ын Нью-Йорк хотын Манхэттэн дүүрэгт сүндэрлэж байсан Дэлхийн худалдааны төвийн хоёр ихэр цамхгийг 2001 оны есдүгээр сарын 11-ний өдөр алан хядагчид нисэх онгоцоор мөргөж нураалаа. Тухайн үед АНУ-ыг удирдаж байсан Ж.Бушийн шийдвэрээр хэргийн эзнээр Аль-Каидаг нэрлэж, алан хядагчдыг нухчин дарах ажиллагааг Афганистанд эхлүүлж, Талибын дэглэмийг түлхэн унагах ажил болон өрнөж, Ирак дахь С.Хуссейний дарангуйллыг устгах “Эрх чөлөө” компанит аянаар хүрээгээ тэлсэн юм. Өнгөц талаасаа бол Осама Бин Ладений Аль-Каида бүлэглэлийн алан хядах ажиллагаа боловч цаагуураа Ойрхи-Дорнод, Бага Азийн газрын тосны ордыг булаах гэсэн барууны их гүрний бодлогын хуйвалдааны хэрэгжилт байсан талаар учир мэдэх хүмүүс ам нээж эхэлсэн.

Бусдыг эзлэн түрэмгийлэхийн тулд өөрийн эсвэл хөндлөнгийн талыг золигт гаргах бодлого гэж тодорхойлж болох “Хуйвалдааны онол” хэмээх бусармаг явдал 9/11-ний халдлагатай ч холбогддог. Хуйвалдааны онолын тухай анхны таамаг Европт гарчээ. Халдлага гарсан эхний долоо хоногийн дотор Францын судлаач, онолчид “Дотоод ажил” хэмээх онолыг дэвшүүлэн тус улсын хамгийн том хэвлэлүүдийн нэг “Ле Монде”-д нийтлүүлсэн байдаг юм. Энэ онолын гол санаа нь дээр дурдсанчлан барууны орнууд газрын тосны нөөц, нөлөөллийн бүсээ тэлэх зорилгоор өөрсдийнхөө нэгэн бахархлыг золигт гаргасан тухай байв.

Түүнээс зургаан сарын дараа Тьерри Мейссан гэгч судлаач Францын борлуулалт сайтай, шилдэг номын жагсаалтад тэргүүлсэн “9/11 exposй L”Effroyable Imposture” хэмээх бүтээлээрээ шуугиан дэгдээсэн юм. Энэ ном нь барууны ертөнцөд англи хэл дээр “9/11: The Big Lie” буюу “Есдүгээр сарын 11-ний их худал”  хэмээх нэрээр хэвлэгдэн гарчээ. Олон улсад орчуулагдан гарсан бөгөөд “Үнэмшүүлэх” урлагийн тод жишээ болон үлдсэн юм. Түүнээс хойш Германы шадар сайд байсан Андреас Фон Бойловын “ТТГ ба Есдүгээр сарын 11”, тус улсын нөлөө бүхий сэтгүүлч Герхард Висневскийн “9/11 ажиллагаа” зэрэг бүтээлүүд ар араасаа ундран гарч олны анхаарлыг татаж байв. Энэ бүх хэвлэл нийтлэлийн гол утга учир нь АНУ-ын Тагнуулын төв газрын Дэлхийн худалдааны төвийн ихэр цамхаг болон Пентагонд явуулсан нууц ажиллагааг илчлэхэд чиглэсэн юм. Харин энэ бүхний эсрэг нэгэн хүн гарч ирсэн нь Ж.Буш өөрийн биеэр байлаа. Тэрбээр 2001 оны арваннэгдүгээр сарын 10-ны өдөр хийсэн мэдэгдэлдээ “Хуйвалдааны онолын тухай таамаг бол алан хядагчдын хариуцлагыг өөрсдөөсөө зайлуулах гэсэн оролдлого юм” хэмээж, нэр цэвэр үлдэхийг хичээсэн удаа бий.

Энэ шуугиан 2004 оны байдлаар улам өндрөө авсаар байлаа. АНУ-ын шуугиан дэгдээгч хэвлэлүүдийн нэг “Наит Риддер ньюс”-ийнхэн Иракийн дайнтай холбоотой баримт дэлгэжээ. Түүнд дурдсанаар Иракт үй олноор хөнөөх зэвсэг байгаагүй бөгөөд Умард Америкийн агаарын батлан хамгаалах командлалынхан 9/11-ний хороонд худал мэдүүлэг өргөн барьж, түрэмгийллээ эхлүүлснийг батлахыг зорьжээ. Ингэж явсаар 2004 он болон 9/11-ний халдлагаас хойш таван жилийн дараа буюу 2006 оны байдлаар хуйвалдааны онол улам эрчмээ авсаар байв. АНУ-ын засаг захиргаа няцаалт өгөхийн тулд Үндэсний стандарт технологийн хүрээлэнд үүрэг болгож, Дэлхийн худалдааны төвийн сүйрлийн хэрэгт албан ёсны анализ хийлгэжээ. Түүгээр ч барахгүй хуйвалдааны онолын тухай дурдсан цахим хуудсуудад шалгалт оруулж, олны тархийг угаах хуйвалдаан зохион байгуулж, худал мэдээлэл тараасан гэх үндэслэлээр буруутгаж эхэлсэн юм. Үнэн худал нь мэдэгдэхгүй энэ гүтгэлэг улам газар авч Вашингтон Аяман Аль Завахири тэргүүтэй Аль-Каида болон Ираны Шийт, Хезболла бүлэглэлийг хүртэл дайснаараа зарлаж, Израилийг энэ хэрэгтээ татан оруулж, гэмтний жагсаалтад бүртгэжээ.

“Дотоодын хүмүүс”

9/11-ний халдлагын өмнөхөн Юнайтед Эйрлайнс болон Американ Эйрлансын хувьцааны үнэ гайхамшигтай нь аргагүй өсчээ. Магадгүй халдлагын талаар урьдчилан мэдэж байсан “Дотоодын хүмүүс” мөрий тавьж, их хэмжээний ашиг олсон гэдэг ч таамаглал бий. Тэрхүү дотоодын хүмүүсийн эгнээнд АНУ-ын төр засаг болон бизнесийн томоохон төлөөллүүд багтдаг байна. Тухайлбал үлгэр домог мэт яригддаг алдарт Ротшильдынхон, газрын тосны дутагдлаа нөхөх гэсэн Вашингтон, Конгрессийн гишүүдийн зарим нь ч ордог юм. Бизнесийн сэтгүүлийн Аллен М.Потешманы ярьснаар “Дотоодын хүмүүс” халдлагыг урьдчилан мэдэж байсан бүр зохион байгуулсан гэдэг. Түүний нэг нотолгоо нь сүйрлийн дараа явуулсан шалгалтаар ихэр цамхаг болон Пентагоны барилгын даацын төмөр багануудыг керосины өндөр агууламж бүхий шингэн бодисоор ташуу зүссэн, төмөр хайлж урссан ул мөр олонтаа олдсныг дурджээ. Зарим сайн дурын шинжээчдийн дүгнэлтээр ихэр цамхагийг онгоцоор мөргөсөн тохиолдолд олон түмний нүдэн дээр нурсан шиг унахгүй бөгөөд даацын тулгуур баганыг нь зүссэн нь нөлөөтэй гэж тайлбарлаж байлаа.

Агаарын хамгалаалтыг сулруулсан нь

Умард Америкийн агаарын батлан хамгаалах командлалынхан халдлага гарахын өмнөх орой хамгаалалтаа сулруулж, анги нэгжүүдээ амрах тушаал буулгаснаар хулгайлагдсан онгоцуудыг Нью-Йоркт ямар ч саадгүйгээр нэвтрэх бололцоог бүрдүүлж өгжээ. Emperors-clothes.com хэмээх цахим хуудас АНУ-ын цэргийнхэн үүргээ гүйцэтгэж чадаагүйг томоохон нийтлэлээр баталсан байдаг. StandDown.net цахим хуудасны Марк Эльзис хэмээгч “Цорын ганц тайлбар байна. Тэр бол Агаарын хүчнийхэн 9/11-ний өдөр амрах тушаалтай байсан нь үнэн” гэжээ. Тэгвэл тухайн үеийн агаарын хяналтын газрын бүртгэлийг сөхөн үзвэл нисэх онгоц хянах локаторуудын тэн хагасыг нь унтраах тушаалыг дээрээс өгчээ. Мөн онгоц барьцаалагчид хулгайлсан дөрвөн онгоцныхоо хариулагч төхөөрөмжийг унтраасан байсан нь локаторт баригдах боломжгүй болгожээ. Тэр өдөр нийт 48 мужид агаарын хяналт тавих сөнөөгч онгоцуудаас ердөө 14 нь л үүрэг гүйцэтгэж байснаас аль нь ч Умард Америкийн агаарын батлан хамгаалах командад зөрчилтэй нисэх онгоцыг илрүүлж, автоматаар мэдээлэл дамжуулах төхөөрөмжгүй байсан гэнэ.

Израилийн тагнуул

Энэ олон таамгуудаас олны анхаарлыг татахуйц нь Израильтай холбоотой юм. Нэн ялангуяа тэдний тагнуулынхан 9/11-ний халдлагын талаар урьдчилан мэдэж байсан гэх таамаг бүхий онол бий. Халдлага гарснаас дөрвөн цагийн дараа АНУ-ын Холбооны мөрдөх товчооныхон ихэр цамхагийн ойролцоох авто зогсоолоос цагаан өнгийн бүхээгтэй  машинаас сүйрлийн бичлэгийг хийж байсан гэх Израилийн таван иргэнийг баривчилжээ. Бичлэг хийж байсан израильчууд халдлагыг үзээд цочирдоогүй. Харин ч ихээр баярлаж байгаа нь их л сэжигтэй харагдсан хэмээн ХМТ-д хошуу хүргэсэн нэрээ нууцалсан гэрч мэдэгдсэн байна. Нью-Йоркт үйл ажиллагаа явуулдаг еврейчүүдийн “The Forward” сэтгүүлээс ХМТ-ныхон баривчлагдсан таван хүний хоёр нь Израилийн тагнуулын ажилтан байсныг олж тогтоосон талаар мэдээлжээ. Гэхдээ таван сэжигтэнг хожим нь сулласан гэхээс өөр дэлгэрэнгүй мэдээллийг ХМТ-ны талаас хийгээгүй байна. Израилийн тагнуул халдлагатай холбогдсон болохоор Вашингтон чимээгүй сууж чадаагүй бөгөөд Израилийн тал урьдчилан мэдсээр байж, анхааруулга өгөөгүй гэсэн нь цаагуураа нэгийг хэлж буй. Учир нь тухайн үед Израиль мэдэж байсан гэх мэдээлэл Цагаан ордноос өөр хаанаас ч цацагдаагүй юм.

Тобби

- See more at: http://world.time.mn/content/49112.shtml#sthash.bWLib70l.dpuf


URL:

Сэтгэгдэл бичих