Цагдаагийн алба хаагч хүүхэд дайрч, амь насыг нь хохироожээ

uls_541005d1a1726_1Сэлэнгэ аймгийн цагдаагийн алба хаагч Улаанбаатар хотод албаны ажлаар явж байгаад таван буудлын орчим 11 настай охиныг дайрч амь насыг нь хохироосон харамсалтай хэрэг гарчээ.

Уг хэргийн талаар 11 11 төвд нэгэн иргэн гомдол мэдүүлжээ. Тэрбээр “17 дугаар сургуулийн орчим таван буудал дээр цагдаагийн машин жаахан хүүхэд дайраад алчихлаа. Гурав дөрвөн маяктай машин цуваад урсгал сөрөөд явж байсан бөгөөд зам хөндлөн гарч явсан сургуулийн хүүхдийг дайрч, амь насыг нь хохироолоо. Эрх мэдлээ ашиглан ийм үйлдэл гаргаж, бусдын эрх ашгийг хохироож байгаа асуудлыг хянаж, арга хэмжээ авах хэрэгтэй. Асуудлыг баримтжуулж авсан учраас олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд хандах болно. Маш их харамсаж байна” хэмээжээ.

uls.mn


URL:

Сэтгэгдэл бичих