Албадан буцаасан иргэд манай улсад 10 жил ирэх эрхгүй
Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газраас өнөөдрийн байдлаар гадаадын иргэдэд хуулийн дагуу 662.6 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч, 863 иргэнийг албадан буцаасан байна. Албадлагаар гарсан иргэд 1-10 хүртэлх жилээр Монгол Улсад дахин ирэх эрхгүй болжээ. Харин өнгөрсөн онд Монгол Улсад байх виз, оршин суух зөвшөөрлийн хугацааг хэтрүүлсэн, тус улсад ирсэн зорилгоос өөр үйл ажиллагаа явуулсан, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхэлсэн нийт 1755 гадаадын иргэнийг албадан нутаг буцааж, холбогдох хууль тогтоомж зөрчсөн аж ахуйн нэгж, байгууллагад 1.8 тэрбум төгрөгийн торгуулийн арга хэмжээ авчээ.
С.Уянга
URL: