Г.Уянга Ц.Мөнхбаярын ар гэрийнхнээр PR-даж байна

uyangaӨнөөдөр хэн нэгний зовлон жаргал дээр дөрөөлөн өөрийн PR-аа хийх гээд л улс төрчид үнэхээр арга бүгдийн сэдэж байна гэж болно.

Анх гудамжнаас л уриа лоозон барьж жагсаж явсан цогтой тэмцэгч бүсгүй Г.Уянга өнөөдөр УИХ-д гараад л зөөлөн суудал, дулаан хөнжинлдөө шургасан гэж болно. Ингэж хэлэхийн учир бас байгаа өмнө нь Засгийн газар, улс төрчидтэй хатуухан тэмцэж ард иргэдийг уриалж чаддаг байсан тийм дээ ч түүнд монголын ард түмэн итгэсэн хэрэг. Гэвч УИХ-ын гишүүн гэдэг нэрийг зүүгээд л таг чиг болчихсон гэж болно. Ийнхүү хоёр жилийн хугацаанд УИХ-ын танхимд буг болсон.

Харин өнгөрсөн хавраас эхлэн түүний дуу хоолой ард түмний чихэнд хүрч эхэлсэн бөгөөд мартагдах шахсан түүний нэр олны дунд яригдах болсон юм. Энэ нь ч аргагүй “Гал үндэстэн” хөдөлгөөний тэргүүн болоод тэдний хэсэг нөхөд  гэнэ алдан шорон оронгоор хэсэх болсонтой холбоотойгоор тэдний эрхийг хамгаалах хэмээн тунхаглаж өөрийн PR-аа эхлүүлсэн.

PR эхлэх шалтгаан нь чимээгүйхэн амьдарсан хоёр жилийн хугацаанд ард түмэн түүнийг хэсэгтээ мартсан байсан ба харин түүний энэхүү тэмцэл нь ард иргэддээ чимээгүй байсан хугацааны гэмээ цайруулах гэсэн оролдлого мэт харагдаж байна хэмээн учир ойлгох зарим нэгэн жиг жуг хийж байгаа юм.

“Гал үндэстэн” хөдөлгөөний тэргүүн Ц.Мөнхбаярыг хорих ангид байхад нь эргэж очоод л, тэр тусмаа өнөөдөр нэгэн хэвлэлд түүний хүүг өөрийнхөө бие төлөөлөгч болгож байгаагаа хэлж байх юм. Тэрийгээ зүгээр нэг хэлэхгүй харин телевизийн сувгаар түүний хүү М.Эрдэнээд мэдэгдэх юм ярьсан нь бас л нэг шоудах арга, өөрийгөө суртачилах арга бололтой. Ямартаа ч хүний зовлон дээр дөрөөлөн өөрийн улс төрийн нэр төрийг сэргээж байгаа нь түүний өрөвдөлтэй аргуудын нэг бололтой.

 

 

ЧОЙ


URL:

Нэр: Монгол залуу Огноо: 13 February 2015

Уянга гишүүн одоо больмоор юм. УИХ-ын гишүүний ажлаа хийж, улс оронд минь хэрэгтэй хууль баталж, хэрэгжилтэнд хяналт тавина уу

Сэтгэгдэл бичих