Сурагчын дүрэмт хувцасны дураймал загварыг оруулж ирэхийг завджээ
300 хайрцаг бүхий 17500 ширхэг сурагчийн дүрэмт хувцас хилээр оруулахыг завдаж саатуулагдлаа.
Монгол Улсын хилд ойрын үед гарсан зөрчлийн мэдээг өнөө өглөө Хил хамгаалах ерөнхий газрын холбогдох мэргэжилтнүүд нэгтгэн олон нийтэд мэдээллээ.
Улсын хилээр сурагчийн дүрэмт хувцас их хэмжээгээр оруулахыг завдаж хилчдэд саатуулагдсан тохиолдол гарчээ. Монгол Улсын Засгийн газраас холбогдох шийдвэр гарч, сурагчийн дүрэмт хувцсыг хийх аж ахуйн нэгжүүдийн сонгон шалгаруулалт явуулан, хөрөнгө санхүүг шийдэж өгсөн.
Аж ахуйн нэгжүүд ч сурагчийн дүрэмт хувцсыг оёж хүүхдүүддээ хүргэсэн билээ. Гэтэл дээрх аж ахуйн нэгжүүдийн нэр хаягийг барьж Хятад улсад сурагчийн дүрэмт хувцас хийлгэж импортлохыг завдсан бололтой юм.
Эцэг, эхчүүд сурагчийн дүрэмт хувцас авбал хийсэн газрын хаяг шошгийг сайн нягтлах хэрэгтэй юм байна. Энэ тухай Хил хамгаалах ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвөөс мэдээллээ.
URL: