Италийн арми марихуан тариална
Италийн арми Флоренц дахь цэргийн эмнэлгийн үйлдвэрт зориулж марихуан тариалахаар болжээ. Батлан хамгаалахын сайд Роберта Пинотти, Эрүүл мэндийн сайд Беатрис Лорензин нар өөрсдийн зөвшөөрлөө өгчээ. Олсны төрлийн ургамлыг зөвхөн анагаахын зориулалтаар тариалах бөгөөд Италид марихуан хориотой хэвээр байгаа юм.
Итали улс эмнэлгийн зориулалтын марихуаныг гадаадаас худалдаж авдаг тул ихээхэн үнэтэй тусдаг. Жишээ нь, өвчтөн марихуанаар хийсэн судас хатуурлын эсрэг бэлдмэлийг нэг сар хэрэглэхэд 700 евро төлдөг аж. Олсны ургамлаар хийсэн эм бэлдмэл Италийн эмийн сангуудаар ирэх оноос эхлэн зарагдаж эхлэхээр болж байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL: